Маргааш таван хошуу малын эзэн тодорно

access_time 2017-11-25
remove_red_eye 408

 

Энэ сарын 26-нд UB place-т тусгаар тогтнолын баярт зориулсан “Би Монгол хүн” тоглолт болох юм. Тус тоглолтод зохиолын дууны алдартай хос дуучид ая дуугаа өргөх аж.

Тухайлбал: Ч.Бат-Эрдэнэ Э.Оюумаа, Т.Батсайхан Г.Эрдэнэтунгалаг, Г.Чинболор Б.Энхмэнд зэрэг дуучид тухайн цаг үеийнхээ хит дуунуудыг дуулах юм байна.

Зохиолын алдарт дууучид нэг дор чуулсан энэ үдэш зохиолын дууны хаан, хатан хэмээн ард түмэндээ өргөмжлөгдсөн дуучин С.Жавхлан Т.Баясгалан нар хит дуунуудаасаа дуулж үзэгч түмнээ баясгах талаар нэр бүхий эх сурвалж мэдээлсэн байна.

Үүгээр зогсохгүй азтай нэг үзэгчийг тодруулж таван хошуу мал бэлэглэх юм байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549