Намайг Мөнхлөн гэдэг 17настай ганц бие ээж байна аа. Миний түүхийг нэг уншаад үзээрэй хүмүүсээ

access_time 2017-11-25
remove_red_eye 2452

 

Сайн байцгаана уу? Намайг Мөнхлөн гэдэг 17настай ганц бие ээж байна аа. Миний түүхийг нэг уншаад үзээрэй хүмүүсээ.

Түүний “Наад хүүхдээ цааш нь харуул, би наад хүүхдийг чинь хүсэхгүй байна, тэглээ ч би өөр хүнтэй үерхэж байгаа” гэх хэдхэн үгийг утасныхаа дэлгэцнээс уншихад тархин дундуур минь хатуухан юмаар хүчтэй дэлсээд авах шиг л болсон. Би уйлж гомдоллохыг илүүд үзсэнгүй. Харин ч хорсолтой нь аргагүй зайлах гэж байвал мөрөөрөө зайл. Миний хүүхэд та 2т гэм хийгээгүй шүү. Наад бузар гар ам хэлээрээ миний хүүхдийг яриад бичээд үзээрэй л дээ. Энэ хүүхдийг би төрүүлэхдээ л нэг төрүүлж өсгөхдөө л өсгөнө. Тэгэхдээ би чамаас 100төгрөг ч гуйхгүй мэдэв үү? Заяагүй новш минь. Гээд залгаад хэлчихэв. Бурхан минь гэж. Энэ өдрийг би мартаж чаддаггүй юм. Тэр над дээр маргааш нь ирээд хэдэн халтар төгрөг өгснөө “Наад хүүхдээ авахуулаарай” гэв. Дээрээс нь нэмж юмдүжин цагаан мөөг зэргийг өгөхөд нь миний уур хүрч улаан нүүрэн дундуур нь өгсөн бүхнийг нь шидээд ганц сайн алгадаж аваад өчигдөр би чамд хэлсэн байхаа. Би хүүхдээ төрүүлнэ гэж. Чи сайн ойлгоогүй юм шиг байна гэхэд “Чи дөнгөж 16хан настай байж яаж хүүхэдтэй болох гээд байгаан. Би ч ажил төрөлгүй. Хэрэв чи төрчихвөл би сургуулиа хаяад ажил хийх хэрэг гарна. Тэгээд хэн хэн нь боловсролгүй яах уу? Адаглаад хадмын хаяа түшдэг юм байгаа биздэ хоёулаа сургууль соёлоо төгсөөд ажил төрөлтэй болсон хойноо хүүхэдтэй болоё л доо” гээд миний өөдөөс ширтэв.

Би ч хэлсэн үгийг нь яаж мартах вэ дээ. Чиний тэр сайхан гичий чинь л чамайг ажил төрөлтэй болсон хойно зулбасагыг чинь төрүүлж өгдөг юм байгаа биз. Би бол чадахгүй хэн юу гэх нь надад хамаагүй би төрнө гэснээрээ л төрнө. Гэлээ ч би 16 хүрээгүй байгаа шүү. Гэж хэлээд би гэрлүүгээ орчихсон юм. Тэгээд л тэр ч таг чиг би ч таг чиг. Би эгчийндээ ээжээс тусдаа байдаг байсан болохоор л нээх айсангүй. Би ч удалгүй сар хүрээд л жинхэнэ нус нулимстайгаа холилдоод хоолны үнэр ч авч чадахгүй хэрнээ өлсөөд хэцүүдэж эхлэвээ. Ядаж өдөр бүр би хоол хийдгийг ч хэлэхүү? Энэ байдлыг маань эгч мэдчихжээ. Нэг орой гэрийнхэн эзгүй эгч бид 2 сууж байтал эгч гэнэтхэн л “За аниадаа үнэнгээ хэлчих хэдэн сартай юм?” Гэхээр нь би та юу яриад байгаан юуны сар гээд л мэдэн будилж гарвөө. Эгч ч “Аниа нь хэнд ч хэлэхгүйээ. Чамайг жирэмсэн гэдгийг чинь хэн ч хараад хэлэхээр байна. Ичээд байх юм юу байсан юм. Харин ч чи азтай байна. Үр хүүхэдгүй өчнөөн хүн байхад” гэж хэлэхээр нь уйлагнан байж бас айн сандран байж сар гарантай гэдэгээ хэлэв. Эгч ч за хоёулаа хэд хоногоос эмнэлэг орноо л гэжийна. Би ч та юу яриад байгаан авахуулахгүй гээд уйлсан чинь. Чи эргүү юмуу хяналтандаа эрт ор мэдэв үү ! Хоёулаа явж хяналтандаа орноо. Гээд өөдөөс инээмсэглэснээ

– Нээрээ эцэг нь яасын гэхээр нь бүх учраа л хэллээ. Эгч яг тэгнээ тэр ёстой нээрээ бла2. Надаас илүү уурлаж байлаа. Ингээд бид 2 явж хяналтандаа оровоо. За тэгээд явж байтал 5 сар хүрээд Эход харуултал 3н ихэр гэсэн. Хүйсийг нь төрсөн хойно нь мэдвэл гоё ш дээ гээд мэдэхийг яарсангүй. Харин гэдэс гэдэг зүйл бүүр төрөх нь үү гэлтэй бондойчихсон байлаа. Би гэдэг хүн найз нөхөдтэйгөө ч уулзахгүй сургууль орчихоод л эгчийнх рүү зүглэдэг өвчтэй боловоо. Ингэж явсаар байгаад би гэдэг хүн төрөхийн орон дээр гараад төрөв. Эгээтэй л үхчихмээр санагдаж байлаа. Харин гурван гүнжээ гараад ирсэн хойно ёстой л эх хүний жаргал гэдгийг мэдэрч билээ. За одоо ёстой ээжид алуулсан ч яахав гээд эмнэлэгээс гараад эгчтэй тавуулаа шууд гэр лүү яваад л очив. Ороод муу эгч минь л өчнөөн загнуулж хараалгуулав. Намайг ч бас тэгэх байх гэж бодож байтал тэгсэнгүй. Миний гурван гүнжийг харж нилээд зогссоноо…

– Миний охин нээрээ ингээд ээж болчихож байгаа юмуу би ийм хөөрхөн 3 зээ охинтой болж байгаа юмуу гээд л намайг тэвэрч аваад л уйлж гарав. Эгч ээжийг тайвшруулах аядахад ээж миний том охин ийм мундаг дүүгээ эсэн мэнд амаржуулаад аваад ирдэг гээд л гурвуулаа тэврэлдээд уйлалдацгаавөө. Энэ бүх хугацаанд дэргэд минь байгаагүй. Адаглаад ганц ч залгаагүй хүүхдүүдийн эцэг гэдэг хүн маань саяхан охидуудыг минь 5сартай байхад нь ирээд л эргэж нийлье нтр гээд бүтэн 3сар араас гуйгаад салсангүйэ. Гэхдээ би эргэж тэр хүнтэй нийлэхгүй ээ. Охидуудаа л сайхан авч явна. Үрс минь байхад эрээр дутна гэж юу байхав тийм биз дээ? Анхаарал тавьж уншсанд баярлалаа. Найзынхаа ярьсныг та бүхэнд хүргэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549