Элчин сайд Б.Дэлгэрмаагийн асуудлаар Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлжээ

access_time 2017-11-27
remove_red_eye 575

Өнөөдөр “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ийн удирдах зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийлээ. Хилийн чанадад амьдарч буй Монголчуудын эрх ашгийг хамгаалах үүднээс улс орон бүрт байрлах ТББ-ууд нэгдэж энэхүү холбоог байгуулсан байна. Тус холбоо нь харь улсад амьдарч буй Монголчууддаа тусалж тэднийг очсон газартаа хөлөө олоход нь тусламж үзүүлдэг аж. Тэд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан нь байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах бус ОХУ-д үйл ажиллагаагаа явуулдаг “Мөнхтэнгэр” ТББ-т тулгараад байгаа асуудлын талаар ард иргэдэд мэдээлэл хүргэх үүднээс тус хурлыг зарласан байна.

Өнгөрсөн сард ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа албан өрөөндөө “Мөнх тэнгэр” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Амарбаясгаланг “Чамайг заналхийлсэн ч яадаг юм бэ” хэмээн заналхийлж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байсан. Харь оронд эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд хүн албан өрөөндөө нутаг нэгтнээ, тэр дундаа монголчуудынхаа төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын тэргүүнийг юуны учир ийн хэлэх болов гэдгийг хүмүүс янз бүрээр л тайлбарлаж байна. Тэд чухам юунаас болж ийнхүү ам зөрж, төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэмгүй үгээр иргэнээ загнах болов гэдгийг тус хурал дээр “Мөнхтэнгэр” ТББ-ын тэргүүн Д.Амарбаясгалан ярьсан юм.

 

Б.Дэлгэрмаа сайд иргэн Д.Амарбаясгаланг сүрдүүлж буй бичлэг

Элчин сайд Б.Дэлгэрмаа: Чамайг заналхийлсэн ч яадаг юм

Posted by Amjilt on Tuesday, October 24, 2017

Элчин сайд Б.Дэлгэрмаа Монголчуудаа үнэ төлбөргүй байрлуулдаг байрыг буудлын зориулалтаар ашиглах гэж байна

ОХУ бол Европыг зорьж буй монголчуу¬дын дамжин өнгөрдөг их хөлийн газар. Ингэж явахдаа манайхан бичиг баримтаа гээгээд хаа¬шаа ч хөдөлж чадахаа болих, тус улсын хо¬рих газраас суллагдсан хүмүүс нутаг буцталаа очих газаргүй байдаг. Тийм хүмүүсийг “Мөнхтэнгэр” ТББ өөрсдийн түрээслэдэг ЭСЯ-ны ажилтан, албан хаагчдын амьдардаг Беляево дахь ЭСЯ-ны III буюу 105 дугаар байрны 17 дугаар давхарт байрладаг байрандаа үнэ төлбөргүй байлгадаг аж. Үүнийг нь Элчин сайд Б.Дэлгэрмаа дээрх төрийн бус байгууллагаас авч, улмаар зочид буудлын зориулалтаар ашиглахын тулд “Мөнх тэн¬гэр” ТББ-ыг хөөж гэрэл цахилгааныг таслах зэрэг арга хэмжээ авч байгаа гэнэ. Мөн тус байрны биеийн тамирын заал, танхимыг ч Оросуудад түрээслэсэн гэнэ. Тус улсад суралцдаг оюутнууд өмнө нь спортын бэлт¬гэл, сургуулилалтаа өөрсдийн зааланд буюу дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын амьдардаг 105 дугаар байрны спорт зааланд хийгээд байжээ. Харин өнөөдөр бэлтгэл сургуулилалт хийж, тэмцээн уралдаанд орохын тулд степендээсээ мөнгө нийлүүлж, нэг хүний 500 рублиэр түрээсэлж авдаг болсон гэнэ.

Элчин сайд Б.Дэлгэрмаа ирээд хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажил ярьж, тус улсын Төрийн тэргүүн, сайд нартай яриа хэлэлцээ хийхийнхээ оронд ЭСЯ-ныхаа аж ахуйн ажилд оролцон, энэ байр танхимыг ТББ-ынхантай булаалдаж буй нь харамсалтай.

Гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрын байрыг түрээслүүлнэ гэдэг олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ зөрчиж буй хэл¬бэр гэдгийг мэргэжлийн дипломатчид хэлж байна. Мөн дипломат төлөөлөгчийн газар ч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хорио¬той байдаг болохоор бүх төрлийн татвараас чөлөөлөгддөг аж.
Гэтэл ОХУ дахь манай ЭСЯ-ны хоёр ч байрыг түрээсэлж буйг холбогдох байгууллагынхан мэдээгүй суугаагүй нь лавтай. Өнгөрсөн ха¬вар манай ЭСЯ-ны II байранд нууц казино ажиллуулж байсныг ОХУ-ын хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн шалгаж эхэлсэн тухай мэдээлэл тухайн үед шуугиан тариад өнгөрсөн. Тэгвэл одоо Москва дахь манай өөр нэг эзэмшлийн газрыг түрээслүүлээд буй бө¬гөөд тэнд ямар үйл ажиллагаа явуулж байгааг үзэх ч эрх монголчуудад алга болжээ.

ЭЛЧИН САЙДТАЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ ОЛОН ИРЭХ БОЛЖЭЭ

ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаатай холбоотой гомдол олон байгааг ГХЯ-ныхан хэлж буй ч сандал суудалтайгаа зууралдсан төрийн албан хаагчдад үүнийг ил гаргах зориг үгүй бололтой.

Яамны ажилтнуудаа элдэв үгээр доромж¬лоод зогсохгүй, тэмцээнд оролцох гэж ирсэн тус улсад сурч буй оюутнуудыг хавчиж, хяхаж байгаа тухай ч мэдээлэл байгаа гэнэ. Мөн монгол угсаатнуудаа ч доромжилсон тохиолдол гарсан гэх гомдол байгааг ч эх сурвалж хэлж байна. Зөвхөн дээрх төрийн бус байгууллагаар тогтохгүй “Эрдэнэт үйлдвэр”, “Улаанбаатар төмөр зам”-ын төлөөлөгчийн газрынхныг ч да¬рамталдаг тухай гомдол үе үе ирдэг гэнэ.

Дипломат албаны машинаар Москвагийн төвөөс ирж, очихын 150-иад км газарт ач, зээгээ сургуульд зөөлгөдөг, ЭСЯ-ны зуслангийн газарт өөрөө л очихоос биш, өөр хүнийг нэвтрүүлэхээ больсон гэх мэтээр олон гомдол ирэх болсон гэнэ.

ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭН НЬ Ч ХАРИУ ӨГӨӨГҮЙ ГЭНЭ

ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаатай холбоотой мэдээлэл, хүсэлтийг Төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдад хүргүүлжээ. Түүнд “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын гишүүн байгууллага болох ОХУ дахь “Мөнх тэнгэр” монгол ахан дүүсийн холбооны хүсэлтэд өгсөн, ОХУ дахь Элчин сайдын яамны зөвлөх Ч.Баттөмөрийн гарын үсэг, Элчин сайдын тамга бүхий 2017 оны аравдугаар сарын 17-ны 17/234 тоот албан бичгийг гишүүн байгууллагынхаа эрхийг хамгаалах үүднээс танилцлаа. Энэ бичиг нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журмыг дараах үндэслэлээр зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна.

Үүнд, нэгдүгээрт, аль нэг иргэний буруу¬тай асуудлыг бусад иргэн, байгуулла¬гад хамаатуулж болохгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн. Аль нэг иргэнтэй холбоотой асуудлыг бүхэл бүтэн байгууллагатай холбож, үүгээрээ тухайн байгууллагын гишүүдийг ялгаварлан гадуурхаж, манай зөвлөлийн гишүүн байгууллагын эрхийг хязгаарласан шинжтэй байна.

Хоёрдугаарт, ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаагийн иргэдийн асуудалд хандаж байгаа байдал хэрээс хэтэрлээ. Австри улсад болох гэж буй Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа, өмнөх жилийн аварга эрэгтэйчүүдийн, мөнгөн медальт эмэгтэйчүүдийн “Мөнх тэнгэр” багийг оролцуулахгүй байх арга саам хайж, ЭСЯ-наас шигшээ баг бүрдүүлж байгаа нэрийдлээр монгол залуусаа эвдрэлцүүлэн хагалж, бутарган Элчин сайд хүнд байхааргүй ёс зүйгүй байдал гаргасан. Энэ нь иргэдээ ялгаварлан гадуурхсан явдал гэж үзэж байна.

Элчин сайд Б.Дэлгэрмаа нь иргэдээ дэмжих, эрх, эрх чөлөөг нь хангах үндсэн үүргээ биелүүлж чадаагүй тул ажил албан тушаалаа цаашид хаших боломжгүй гэж үзэж байна. Мөн бидний хүсэлтэд холбогдох хариуг хуулийн хугацаанд ирүүлнэ гэж найдаж байна. Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүн Н.Номун-Эрдэнэ” хэмээжээ.

Сар гаруйн өмнө ийнхүү хүргүүлсэн гомдол, мэдээлэлд хариу өгөх хуулийн хугацаа дуусч Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хэн нь ч ямар нэг байдлаар хариу ирүүлээгүй байгаа аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549