Хар Баасан гараг Амазоны эзнийг дэлхийн цорын ганц 100 тэрбумтан болгов

access_time 2017-11-27
remove_red_eye 825

 

АНУ-д Хар Баасан гарагийн худалдаа эхэлсэнтэй холбоотойгоор Амазон компанийн хувьцааны үнэ 2 хувиар нэмэгдсэн нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 18.4 хувь өссөн дүн болсон байна.

Үүний үр дүнд тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жэф Бэзосийн хөрөнгийн хэмжээ $100 тэрбумыг давжээ.

Энэ жилийн Хар Баасан гарагаар Амазон компани өөрийн бүтээгдэхүүнүүдээ 40 хүртэл хувиар хямдруулсан байна. $100 тэрбумын босгыг давснаар Бэзос нь 1999 онд Майкрософтын Билл Гэйтсийн нэг удаа үзүүлж байсан амжилтыг дахин давтаж байгаа юм.

Өнгөрсөн долдугаар сард тэрээр Билл Гэйтсийн дэлхийн хамгийн баян хүний титмийг хэсэг хугацаанд булааж байв.

Тухайн үед Билл Гэйтс хөрөнгөнөөсөө буяны үйлсэд хандивласан нь ингэхэд нөлөөлжээ. Зургаадугаар сард Гэйтс Майкрософтын 64 сая хувьцаагаа буяны санд хандивласан нь түүний амьдралдаа хийсэн хамгийн том өглөг байлаа.

Oxfam судалгааны байгууллага хүн төрөлхтөн ирэх 25 жилийн дотор анхны их наядтантай болно гэж таамагласан. Энэ хэмжээний хөрөнгөнд түрүүлж хүрэх магадлалтай хүмүүсийн нэгэнд Жэф Бэзос тооцогдож байгаа юм.

Эх сурвалж: Quartz

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549