Айсуй компани…

access_time 2017-12-01
remove_red_eye 630

Технологийн чиг хандлагад суурилсан эрчтэй хурдтай жижиг компаниудын амжилтууд дэлхийг гайхшруулсаар байна. Дэлхийн эдийн засгийн бүтцэд өөрчлөлт орж, өөрчлөлт шинэчлэлтийг бий болгогч бүтээлч компаниуд даяаршсаар байна. Ажиллахад хамгийн сонирхолтой монгол компаниудын нэг байж мэдэх нэгэн сонирхолтой компанид хагас өдөр ажилласан тухайгаа бичсэн фэйсбүүк тэмдэглэлийг эзнийх нь зөвшөөрөлтэйгөөр нийтэлж байна. Ажил мажил хийлгүйгээр жилийн ойтойгоо золгосоны тэр нэгэн өдөр найз маань ажлын санал тавьлаа. Ажил дээр арга барил нийлэмгүй санагддаг тул бид нөхөрлөлөө сүйтгэж болзошгүй гэж үзэн ямар нэгэн ажил дээр хамтарч байсан түүхгүй билээ.Энэ удаагийн саналд эргэлзэж байсан ч үзээд алдахаар шийдэж үндсэн зүйлсийг тохировоо. Найзын бизнес нэлээн томорсон. Үндсэн 40 ажилтантай, дэлхийн зах зээлд гаргах 2 үндсэн бүтээгдхүүнтэй, үндсэн үйл ажиллагаагаа дэмждэг хэдэн нэгжтэй тийм компани. Даваа гарагийн өглөө яваад очлоо. Шинэ захирал ажилдаа ирээгүй байна. Надад л хэтэрхий шинэ болохоос 10 жил захирал хийсэн хүн л дээ манай захирал.
Монголдоо анхдагч бүрэн хэмжээний анимэйшн хийж байгаа графикчид, томоохон төсөл дээр суугаа программистууд, онлайн сэтгүүлчид, галзуу фэйсбүүкчид гэсэн хэлтэс хэсгүүд зэр зэвсэгээ агсан тухалцгааж. Гэрээтэй, гэрээсээ ажилчихдаг дайчидын тоо үндсэн дайчидын тоонд дөхөж яваа гэсэн. Энэ компани ерөнхийдөө нэг далайн дээрэмчдийн хөлөг маягтай. Оффисын заалны нэг захаас нөгөө захруу хашгиран дуудах, тэнцвэр мэдэрч явдаг электрон тавцангийн дээд хурдыг шалгах мэт ширээ шүлжин давхих, бүтэн хэлтсээрээ видео тоглоом тоглох.. энэ бүхэн чөлөөтэй. Ер нь бүх юм чөлөөтэй.
Энэ компанид ямар ч дүрэм журам харагдахгүй. Хэн нэгэн менежер, зохион байгуулагч байхгүй. Тодруулбал энд албан тушаал хяналт шалгалт гэж байхгүй, харин ажлын үнэлгээний нарийн систем бий. Юу бүтээсэн байна, түүний үнэлгээ нь тов тодорхой. Мөн тушаал гаргаж ажилд авдаггүй, хэнийг ч ажлаас халж байгаагүй гэх. Тэгээл хөлөгт суусан л бол бандан тас. (Бан тас нь бол наргиа болохыг бичвэрийг төгсөлд бичнээ.. :D) 20 ч хүрээгүй болуу гэмээр залуусын тоо олон, тэдний олонхи нь эдний хүний нөөцийн бодлогын цөм болсон Академи нэртэй сургалтаар дамжин шалгагдаад, ажлын байрны санал авдаг.
Бүтээгчдийг бэлдэх сургалт, бүтээлч үйлдвэрлэл, бүтээгдэхүүнээ түгээх тараах сувгууд, сурталчилгаа маркетинг хийх өөрийн боломж чадамжууд гэсэн гинжин хэлхээ энэ компанийг хангалттай хамааралгүй, биеэ даасан байдалд хүргэсэн байна.
Вант улс гэсэн зүйрлэл хошигнол биш аж. Би гээч шинэковд ширээ сандал ч байдаггүй, шинэ ажилтанд мэдээлэл зааварчилгаа өгөх хэн ч алга энд. Уулзалтын буйданд тухлан өрөөстэй шатар ширтсээр хүлээлээ.За тэгээд удалгүй ширээтэй болсоон, бэлдэц хавтангуудыг шуурхай угсаран хямд төсөр ширээ бий болголоо. Шаардлагатай гэж үзвэл PC угсарна. Бэлэн юм байхгүй, боломжууд бол байна л гэж байгаа энд. Захирал ирлээ.
Захирал мань хоёрт тэс ондоо талууд бий.
Манай хүн маш олон зүйлсийг хянаж байдаг. Төслийнхөө гол дайчидын царайнаас ажлын явцыг нь хянадаг ч байж ч магадгүй. Утсан дээрээсээ зарлагаа орлогоо хянаж, цент центээр нэмэгддэг долларын урсгалыг хянаж анализ хийж, (тэр нэг центийг орлогыг сая төгрөгийн ажлын хөлснөөс илүүд үздэг), хэрэглэгчдийнхээ тоо, хэрэглээний давтамж, сэтгэл ханамжийг илэрхийлсэн граффикуудын хөдөлгөөнийг дэлгэц дээрээ хянана. Гол үзүүлэлтүүдтэй холбоотой олон сэрүүлэг сануулга мэдэгдлүүдийн дунд ажиллана. Түүний ажил түүнийг дайран урссаар байх бөгөөд тэр огт түүртдэггүй мэт байдаг.
Уулзалт дундуураа утсаар ярьж имэйлээ шалгаж, эсвэл хэн нэгэнд мөнгө шилжүүлж гэх мэтчилэн хэд хэдэн үйлдлүүдийг зэрэг хийж чадна. Сонссонгүй дээ гэж бодсон яриаг соргогоор үргэлжлүүлэх, яриаг тас цохиж яг гол зүйлрүү чиглүүлэх гэх мэт харилцааны этгээд гэмээр чадварууд нь түүнийг чимдэг. Тэр бодоод суудаг хүн биш, хийдэг хүн. Хөдөлмөрч, зорисондоо хүрэх гэж зүтгэдэг дайчин хүн. Багшийн ажлаа орхиж, мэргэжлийн бус, нэг л барьцгүй гэмээр ажилд хамаг цагаа зарцуулан хагас жил зүтгэхэд түүнд итгэлээс нь өөр юу ч байгаагүй юм. Ажлынх нь PC хүртэл хүнийх байсан юм. Түүний хийж байгаа ажилд түүнээс өөр хэн ч бооцоо тавиагүй юм.
Өнөөдөр бол өөр. Математик болон уламжлалт боловсролын мэргэжилтэй, харваас няхуур, нямбай, чамбай, буурьтай сууртьай мань хүнээс байгуулсан компани нь тэс өөр характертай, цоо шинэ соёлтой, гоё юм дуулгаж мэдэхээр байгааг хараад бахархсаан. Найзыг маань Шижир гэдэг. Амжилт.ком-ын Шижир. Компанийг нь Том-Амжилт. Том амжилтынханы зорилго их том. Тэд дэлхийн компани болохоор хөдөлмөрлөж байна. Уолт диснейнх шиг, Pixar-ынх шиг бүтээл хийхийн тулд тэд мөрөөдөх биш хийх ёстой гэж үзсэн, тэгээд хийсэн. Тэд монголд анх удаа бүрэн хэмжээний анимейшн бүтээсэн. Тэдний дэлхийн зах зээлд гарах том зорилгын нэг том алхам энэ.
Зогсдоггүй Шижирийг зорьсондоо хүрнэ гэж олон хүн итгэж байгаа. Олон хүн зэрэгцэн зүтгэж байгаа. Шижир бид 2 хэдэн цаг ярилцсаар нэг шийдэлд хүрсэн. Би найзынхаа компанид ажиллах биш, харин үйлчилгээ үзүүлэх болсон. Би найз шигээ “хийдэг” биш харин “боддог” хүн. Ингээд зөвхөн санаан дээр ажилладаг, санаа гаргадаг л ажил хийдэг шинэ компана байгуулахаар гарахад минь үдийн цайны цаг болж байлаа гэж..
via Тэгшжаргал

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549