SBT Mongolia компани сайн үйлсийн аянд уриалж байна

access_time 2017-07-17
note Мэдээ
remove_red_eye 295

Бидний бахархал, баялаг,  үнэт зүйл болсон эх орны минь хангай уулс, ой мод гал түймрийн аюулд өртөж байгаад туйлын их харамсаж байна. Энэ аюулыг даван туулахад Онцгой байдлын ерөнхий газрын ажилтан албан хаагчдад болон иргэн бүр өөрийн идэвх сэтгэлээр оролцож байгаад талархлаа илэрхийлье. Автомашин импортлогч SBT  Mongolia компанийн  ажилтан албан хаагчид бид нэг өдрийн цалингаа ой хээрийн түймэртэй тэмцэх аянд хандив өргөж  нэгдлээ. Бид цаашид  байгаль орчноо цэвэрлэх, мод тарих, хөрсийг нөхөн сэргээх ажлыг системтэйгээр зохион байгуулж ажиллахаа амалж байна. Байгаль дэлхийгээ цаашлаад эх орноо аврахад иргэн бүрийн оролцоо үнэ цэнэ, утга учиртай. Тиймээс SBT  Mongolia компани Эх орондоо хайртай элэг нэгт Монголчуудаа гал түймрийн аюултай тэмцэх,  эрсдлийг эвийн хүч хамтын ухаанаар давах туулах сайн үйлсийн аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549