“Мөрөөдлийн хотхон” монтессори цэцэрлэг
Эрхэм зорилго: хүүхдийн авъяас билгийг нээн илрүүлж бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэн оюуны өндөр чадавхи бүхий бие хүнийг төлөвшүүлэхэд оршино
Үзэл баримтлал: Манай цэцэрлэг нь хүүхдийн “Би өөрөө” гэсэн хүсэн эрмэлзлийг нь дэмжин чигжүүлж бие даасан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх орчин байна.
Монтессори сургалтын төв
Амьдрах арга ухаан:
Өдөр тутмын амьдралаас бодитойгоор суралцан хувь хүн болон төлөвшинө
Мэдрэхүй:
Бага насны хүүхдийг харах, хүртэх, сонсох, амтлах, үнэрлэх мэдрэхүйг хөгжүүлнэ.
Соёл:
Түүх, урлаг хөгжмөөр дамжуулан улс үндэстнийхээ зан заншил, амьдралын хэв маягаас суралцан зөв боловсон иргэн болон төлөвшүүлнэ
Хэл:
Төрөлх хэлээрээ авиа зүй, үг зүй найруулга зүйн хувьд цэгцтэй ойлгомжтой ярьж өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж сурна
Бүлгүүд-нас
Бага бүлэг / Том жерри/ 1,5-2 нас-15 хүүхэд
Багшаа хамтдаа тоглоё - орчноосоо суралцах тоглоомоор дамжуулан бие бялдар хэл яриаг хөгжүүлэх
Дунд бүлэг / Винни пух/ 3 нас 16 хүүхэд
Би өөрөө... амьдрах арга ухаанд суралцах бие даах чадварыг хөгжүүлэх
Ахлах бүлэг / Микки маус/ 4-нас 18 хүүхэд
Яагаадхан нас- танин мэдэхүй авьяас чадварыг хөгжүүлэх дэмжих
Бэлтгэл бүлэг /Питер пэн/ 5 нас-20 хүүхэд
Би сурагч болно-Сургуульд бэлтгэх, бүтээлч үйл ажиллагааг дэмжих

“Багшаа , намайг өөрөө хийж чаддаг болоход минь туслаач”

Мария Монтессори
/1870 – 1952/

Мария Монтессори нь 1870 онд Италийн Ром хотноо төрсөн бөгөөд Италийн анхны эмэгтэй эмч, нэрт сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач, эрдэмтэн юм.
Тэрээр өөрийн олон жилийн ажиглалт туршилтын үндсэн дээр хүүхэд өөрийн хүрээлэн буй орчноосоо өөрөө ч анзааралгүйгээр суралцаж хөгждөг гэдгийг нээн илрүүлж, үүндээ тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өөрийн сургалтын арга зүй, хэрэглэгдэхүүнийг зохиож, хүүхэд төвт загвар орчныг бий болгожээ. Тэрээр хүүхдийг хүндлэх, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломж олгох, хүүхэд өөрийн хэрэгцээнд тохируулан сонголт хийснээр тэдний сэтгэхүй, мэдрэхүй, анхаарлын хөгжил, өөрийн хөдөлгөөнийг зөв зохицуулж сурахад нь маш том үүрэг гүйцэтгэдэг гэдгийг нээснээрээ дэлхий дахины боловсролын чиг хандлагад томоохон өөрчлөлт хийсэн хүн юм.

Монтессори цэцэрлэгийн онцлог
Уламжлалт цэцэрлэг Монтессори цэцэрлэг
Багш хичээлээ өмнөөс төлөвлөнө. Хүүхдийн сонголтод тулгуурлан хичээл явагдана.
Багшийн удирдлаган доор хичээллэнэ. Хүүхэд өөрийн сонирхолоор сонголт хийнэ.
Багш хүүхдийн алдааг хянана. Хүүхэд өөрийн алдааг хянаж, алдаанаасаа суралцах боломжтой
Бүлгийн сургалт Ганцаарчилсан сургалт
Зөвхөн хичээлийн цагт л хичээллэнэ. Бусад үед тоглох үйл ажиллагаа давамгайлна. Хүүхэд орчноосоо бие даан тасралтгүй суралцах боломжтой
Тухайн багшийн арга барилд тохирсон үзүүлэн , тараах материалыг хэрэглэнэ. Монтессори хичээлийн хэрэглэгдэхүүн, арга зүйн дагуу хичээллэнэ.
Найз нөхөд, үе тэнгийнхний хоорондын харилцаа Бие биеэ хүндэтгэх, хамтарч ажиллах, ах эгч нь дүү нартаа туслах найрсаг харилцааны орчин

Монтессори сургалтанд хамрагдсан хүүхдийн давуу тал:
• Анхаарлаа төвлөрүүлэх чадвартай.
• Бие даасан үзэл бодолтой.
• Зорилгодоо хүрэх чадвартай.
• Цагийг үр дүнтэй ашигладаг.
• Бүтээлч, хариуцлагатай иргэн болон төлөвшинө.

Хаяг: БЗД 15 хороолол Американ дэнж хотхон 44-1
Утас:7015-0256, 9906-2856, 99193810
Вэб: http://www.dreamcity.mn