Интернетээр мөнгө олно гэдэг саяхныг хүртэл бидэнд их хол хөндий сонсогддог байлаа. Гэтэл өнөөдөр онлайн дэлгүүрийн бизнес эрхлээд ашиг орлоготой ажиллаж байгаа олон залуусыг харж байна. Өдөржин сууж гар дээрээс наймаа эрхэлснээс илүү ажлынхаа хажуугаар онлайн бизнест хүч үзэж ашиг орлоготой болох арга зам бидний хажууд байна. Chinggis Network International компанийг үүсгэн байгуулсан Х.Бишрэл захиралтай бид энэ удаагийн ярилцлагаа хийж байна. Тэрбээр Монгол залуусын Хятадын зах зээл рүү нэвтрэх гүүр нь болон ажиллаж байгаа юм.

-Бизнес эрхлэгч аж ахуй нэгж, хувь хүмүүсийг гадны зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ борлуулахад тусална гэж байна. Хэрхэн яаж хамтарч ажиллах талаараа дэлгэрэнгүй тайлбарлаач?

Манай улсын бизнес эрхлэгчид урд хөрш БНХАУ-ын зах зээл рүү гарахад маш хялбар байдаг. Технологи өндөр хөгжсөн энэ эрин зуунд онлайн худалдаа гэх зүйл дэлхийг байлдан дагуулж байна. Тиймээс Монголын бизнес эрхлэгчид онлайн худалдаа руу орох хэрэгтэй. Хятадын зах зээлд Aliexpress, Alibaba хоёр ноёрхдог. Энэ сайтуудаас дан ганц Хятадууд худалдан авалт хийхээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс хандаж бараа худалдаж авдаг юм. Aliexpress, Alibaba хоёрын ялгаатай тал гэвэл Aliexpress-д ханддаг хүмүүс бага тоогоор бүтээгдэхүүн захиалж авдаг. Харин Alibaba-д хандах хүмүүс 1000-аас дээш тоогоор бүтээгдэхүүн захиалдагт ялгаатай тал оршиж байгаа юм. Тиймээс манай улсын томоохон үндэсний үйлдвэрлэгчид Alibaba-д өөрсдийн бүтээгдэхүүнээ байршуулж зарах Aliexpress-д жижиг бизнес эрхлэгчид бараагаа зарж болно.

-Танай байгууллага эдгээр сайтуудад худалдаа хийх зөвшөөрөлтэй гэсэн үг үү? 

Манай компани нь энэхүү хоёр сайтад бүтээгдэхүүн зарж борлуулах эрхээ авсан тиймээс Монголчууддаа өөрсдийн бизнесээ гадагшаа гаргаж борлуулах тал дээр нь тусалж байгаа юм. Тухайлбал: жижиг дэлгүүр лангуутай залуучууд манайд хандаж Эрээн хот дах манай салбарт Эрээнээс авсан бараагаа байршуулаад Aliexpress дээр зарах бүрэн боломжтой. Арван өөр загвартай цамц байлаа гэхэд өдөрт дунджаар загвар бүрээс 5-10 ширхэг зарагддаг. Монголд зарж буй үнэтэйгээ ижил үнээр зарах боломжтой. Үүнд тээвэрлэлтийн зардал гэж бараг тусахгүй. Эрээн хотод байрлах манай салбарын операторууд ажилтнууд захиалсан барааг шуудангаар дэлхийн өнцөг булан бүрт хурдан шуурхай явуулдаг. Манайх Эрээн хот, Гуанжу хотод өөрсдийн агуулахтай.

-Танай байгууллага зуучлалын хөлс эсвэл борлуулалт хийгдсэн барааны хэдэн хувийг авдаг вэ?

Бид жилийн 10,000 юань авдаг. Монголд өдөртөө Aliexpress дээр зардаг шиг их хэмжээний борлуулалт хийхэд хэцүү. Хятадын зах зээл бол ёроол нь харагдахгүй далайтай адил. Та бараагаа зөв сонгоод өөрийнхөө хүссэн үнээрээ бараа бүтээгдэхүүнээ байршуулаад зарах  боломжтой. Манай улсын хүн ам бага үүнийгээ дагаад эдийн засаг ч хумигдмал байдаг. Шинээр бизнес эрхлэгч болон жижиг дэлгүүрүүд түргэн хугацаанд ашигтай ажиллах нөхцөл ховор. Харин онлайн худалдааг ашиглаад Хятадуудад өөрсдийнх нь барааг зарж өөрийнхөө бизнесийг өсгөх боломж бий гэдгийг залуучууддаа дуулгахад таатай байна.

Ярилцсанд баярлалаа

Chinggis Network International компанитай холбогдохыг хүсвэл: UBH center 1214 тоот, утас: 7000-0580, 8990-0888