Мэргэжлийн гэх тодотголтой засгийн газар огцорлоо

access_time 2017-09-08
remove_red_eye 513

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцэж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрууллаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр “Журмын нөхөд минь алдаа гаргасан хариуцлагыг нь би хүлээхэд бэлэн байна. Бид улстөржихгүй талцахгүй ажиллах хоёр жилийн хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд том төслөө хөдөлгөх үлдээд байна. Бид зүгээр суугаагүй. Том төслөө алдагдалгүй хөдөлгөх таатай цаг үеийг хүлээсэн. Хөдөлгөсөн нэр зүүхийн оронд алдаа гаргахгүй ажиллах тохиромжтой цаг үеийг хүлээсэн юм. Намайг сайд нарт концесс хувааж өгсөн гэх асуудалд манай Засгийн газарт нэр холбогдсон нь үнэн. Гэхдээ концессын гэрээ өмнөх Засгийн газрын үед хийгдэж, ажил нь хүртэл эхлээд байсан. Манай Засгийн газрын үйл ажиллагаанд алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хуулийн нэг ч зүйл заалт зөрчөөгүй. Шадар сайдыг тагнасан, чагнасан гэх асуудал миний хувьд байж болшгүй асуудал. Би аргагүй эрхэнд хуулийн байгууллагад хандсан юм. Шадар сайдаа тагнах ёс суртахуун, хүмүүжил байхгүй. 60 тэрбумын асуудлаар хэвлэлээр яваад байгаа мэдээллээс илүү зүйл байхгүй. Би албан хаагчийг томилохдоо нэг ч төгрөг аваагүй. ” гэв.

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлж дуусаад, хэлэлцэж буй асуудлаар санал хураав. Хуралдаанд нийт 73 гишүүн санал өгсөн бөгөөд 57,5 хувийн саналаар Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549