Дасгал хөдөлгөөн дутагдах болон буруу хооллолтын хэв маягаас болж бидний гар, хүзүү, гэдэс, гуяны арьс уян чанараа алдаж унждаг. Ихэвчлэн дөчөөс дээш настай эмэгтэй хүн бүрт ийм зүйл тохиолддог. Нас ахихын хэрээр эсийн нөхөн төлжилт өмнөх шигээ хурдан байхаа больдог. Хоолны дэглэм барих, гэнэт турах, дааврын өөрчлөлт зэрэг нь арьсанд нөлөөлдөг байна.

Бид энэ удаад унжсан арьсыг чангалах үр дүнтэй аргуудыг хүргэхээр бэлтгэлээ

Гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн чангалах вэ?

Гаврын тос нь арьс болон үс арчилгааны алдартай, үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Түүнийг батга болон сорви арилгах, үрчлээ тэнийлгэх, үсний ургалтыг хурдасгахын тулд хэрэглэдэг. Гаврын тосны баялаг найрлага болон эсийн нөхөн төлжилтийг өдөөх чадвар нь тураах болон арьс чангалахад гайхалтай нөлөө үзүүлдэг.

Анхаар! Гаврын тосыг унах өвчтэй, эмэнд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхэд тохиромжгүй.

Кофе нь хөгширч эхэлсэн, уян чанараа алдсан арьсны үнэнч туслах юм. Энэ нь арьсны уян хатан чанарыг сайжруулж, арьсыг чангалж, бодисын солилцоог хурдасгадаг. Мөн арьсны хорт хавдраас сэргийлдэг ажээ.

Хэд хэдэн төрлийн гоо сайхны шавар байдаг. Тэд бүгд өөр өөрийн өвөрмөц шинж чанартай: цагаан, цэнхэр, ногоон, ягаан, улаан, хар… Бүгд арьс татаж чангалах үйлчилгээтэй байдаг ч хамгийн тохиромжтой, үр дүн сайтай нь цэнхэр, хар шавар юм. Шаврыг бага өртгөөр ямар ч эмийн сангаас худалдаж авч болно.

Орц:

2 хоолны халбага кофены шаар
0,5-1 цайны халбага гаврын тос
2 хоолны халбага гоо сайхны шавар
Хэрхэн бэлтгэж хэрэглэх вэ:

1. Шавраа уутан дээрх зааврын дагуу устай хольж зуурна. Шавар өтгөн зөөхий шиг болсон байх ёстой гэдгийг санаарай.

2. Гаврын тос болон кофены шаараа дээр нь нэмээд холино. Арьсны мэдрэг чанараас шалтгаалж гаврын хэмжээг тохируулна. Хэрэв та анх удаа хэрэглэх гэж байгаа бол тал цайны халбага гавар хийгээрэй.

3. Бэлэн болсон зуурмагаа унжсан хэсгүүддээ түрхээд, биеэ хүнсний скотчоор ороогоод дулаан хувцас өмсөөрэй. Ойролцоогоор 30-40 минутын дараа бүлээн усаар угаагаад тэжээлийн тос түрхээрэй.

Энэ аргыг 10 удаа (2-3 долоо хоногт) хийхэд курс эмчилгээ болдог ба таны арьс мэдэгдэхүйц чангарсан байх болно. Эхний удаа хэрэглэж үзэхэд л үр дүн нь мэдэгдэх болно: сул арьс чангарч, чийгшлийн тэнцвэрийн нөлөөгөөр таны арьс зөөлөн, уян хатан болох болно.