Баянгол дүүрэг, 20-р хороо, Эрчим хүчний гудамж байрлах Дулааны IV Цахилгаан Станц шатаж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэллээ.

Мэдээллийг холбогдох албаны хүнээс тодруулахад гал унтраах гурван анги гарсан, мэдээллийг тодруулж байна гэсэн мэдээлэл өглөө.

“ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаар хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм.