Онлайн контент худалдааны платформ

access_time 2017-12-01
remove_red_eye 751

Сүүлийн жилүүдэд олон нийтийн сүлжээ ашиглагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж энэ хирээр олон нийтийн сүлжээнүүд, платформууд олширч байна.

Үүнийг дагаад олон нийтийн сүлжээг ашиглаж буй хэрэглэгчид өсөн дэвжиж шинийг эрэлхийлэн өөрийн олж авсан мэдлэгээ бусадтай хуваалцан түгээх хандлагатай болжээ.

Тэгвэл манай “Том Амжилт” ххк-ны хөгжүүлж буй amjilt.com онлайн контент худалдааны платформыг хэрэглэгч танд танилцуулж байна. amjilt.com онлайн контент худалдааны платформ нь фейсбүүкийг бодоход хэрэглэгчдийг илүү хөгжих, дэвших боломжийг олгох юм.

Манай онлайн контент худалдааны платформын зорилго нь онлайнаар контент худалдах, худалдаж авах, түгээх бөгөөд хүмүүстэй хамтран ажиллах, мэдээлэл контентоо солилцох, худалдаалах, харилцан суралцах таатай нөхцлийг бүрдүүлдэг харилцааны энгийн хэрэгсэл юм.

amjilt.com онлайн контент худалдааны платформ дараах үндсэн 6 хэсгээс бүрдэнэ.

1.Хичээл
2.Анги
3.Нюьсфийд буюу контент
4.Пропайл
5.Мессенжер
6.Хайлтын хэсэг гэсэн үндсэн 6 хэсэгтэй.

Хичээл: Дурын хэрэглэгч өөрийн хичээлээ буюу контентоо оруулах бөгөөд оруулахдаа төрөл бүрийн хэлбэрээр /фото, видео, аудио, word, excel г.м/ оруулж болно.

Ингэхдээ 1000 төгрөгний төлбөртэй эсвэл ямар ч төлбөргүйгээр оруулах боломжтой. Ингэснээр тухайн хэрэглэгч бусдад хичээлээ буюу контентоо түгээх хүмүүст сурах, хөгжих боломжийг олгоно. Түүнчлэн тухайн хэрэглэгч контентоо төлбөртэй оруулж тодорхой хэмжээний орлого олох боломжийг олгох юм. Мөн дурын хэрэглэгч тухайн хичээл контентыг үнэгүй үзэх эсвэл төлбөр төлж үзэн сурах хөгжих боломжтой.

Пропайл: Тухайн хэрэглэгч өөрийн танилцуулга мэдээллийг бусдад хуваалцах бусад хүмүүсийн танилцуулга мэдээ мэдээллийг үзэх хуваалцах боломжийг олгоно.

Анги: Хэрэглэгчид өөрийн гэсэн анги үүсгээд өөрийн сонгосон найзуудыг нэмж хувийн харилцаа үүсгэх боломжтой бөгөөд тухайн анги нийтийн эзэмшлийн бус байх юм. Харин зөвхөн ангид сонгогдсон хэрэглэгчид хоорондоо мэдээ мэдээллээ солилцох боломжтой юм. Мөн дурын хэрэглэгч тухайн ангийг сонгон гишүүнээр элсэн мэдээ мэдээллээ бусадтай хуваалцах боломжтой.

Нюьсфийд буюу контент: Тухайн хэрэглэгчийг дагасан найз болсон бүх хэрэглэгчийн мэдээлэл контентийг тодорхой эрэмбээр хүлээн авах юм.

Мессенжер: Найз болсон гишүүдтэйгээ чатлах боломжтой.

Хайлт: Онлайн контент худалдааны платформийн мэдээллийн сангаас бусад гишүүдийг мэдээ мэдээлэл болон хичээл контентыг хайж олох боломжийг олгодог.

amjilt.com онлайн контент худалдааны платформ нь одоогоор веб орчинд буй сайт хэлбэрээр ажиллаж байна. Тун удахгүй ios, android үйлдлийн системд зориулсан аппликейшн гарах юм.

Манай платформоор дамжуулан бүртгэлтэй хэрэглэгчид өөрийн үнэ цэнэтэй контентоо бусдад хуваалцаж орлого олох бусдад түгээх, мэдлэг олгож буй олон нийтийн сүлжээ юм.

“Том Амжилт” ххк нь amjilt.com онлайн контент худалдааны платформыг 2010 оны 10 сарын 26-наас эхлэн 6 жилийн турш олон хэлээр хөгжүүлж одоогийн хувилбарыг олохын тулд маш олон прогмчлалын хэлийг солин маш их саад бэрхшээлийг даван туулсан.

Манай amjilt.com онлайн контент худалдааны платформтой хамтран ажиллах сонирхолтой хувь хүн болон албан байгууллагад манай платформ нээлттэй ажиллах болно. Мөн манай платформ хөрөнгө оруулалт авах сонирхолтой байгаа тул хөрөнгө оруулагчдид Том амжилт ххк-д холбогдох боломжтой.

Түүнчлэн манай онлайн контент худалдааны платформ маш чадварлаг программистууд, веб хөгжүүлэгчид, коодоруудтай хамтран ажиллахаар эрэлхийлж буй тул эдгээр ажлын байранд программистууд, веб хөгжүүлэгчид, коодоруудыг урьж байна.

Манай amjilt.com хэрэглэгч бүрийг өөрчлөгдөх, хөгжин дэвших боломжийг олгох онлайн контент худалдааны платформ юм.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549