Тайландын аялал жуулчлалын талаар

access_time 2017-12-01
remove_red_eye 707

Тайландын Патаяа хот. Энэ хот нь 150,000 орчим оршин суугчтай, жилд 4 сая орчим жуулчин ирдэг. Жуулчдын ихэнхийг нь оросууд эзэлдэг юм байна.

Тайландын Патаяа хотыг зорих хүмүүс голцуу заантай үзүүлбэр заантай холбоотой бэлэг дурсгалын зүйлс, далайн эрэг мөн леди-боу буюу хүйсээ солиулсан бүсгүйчүүдийг үзэх гэж ирдэг юм шиг боловч цаад гол шалтгаан нь огт өөр юм.

Тэр нь юу вэ гэхээр энэ хотод шоу цэнгээний газрууд нь цагийн хязгаар байдаггүй өөрөөр хэлбэл шоу цэнгээний газрууд болон үйлчилгээ үзүүлдэг газруудыг огт хааж боодоггүй бөгөөд ямар нэгэн хэл ам гардаггүй юм байна.

Манайд 76 тойрогтой бол энд 76 мужтай.Өөрсдөө дүрэм журмаа гаргаад аялал жуулчлалаа хөгжүүлээд
явдаг юм байна. Харин манай улсад бол заан бахйгүй, далай байхгүй, нөгөө леди-боу буюу хүйсээ солиулсан бүсгүйчүүд байхгүй хэдий ч Чингис хаан нүүдэлчин соёл,
динозавр, түүхэн талын олдвор маш их.

Гэвч манай төр засгийн дарангуйлсан байдал чөлөөт бус байдал аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг болон
нийгмийн тэр өрсөлдөөнийг тэнцвэржүүлж чаддаггүй.
Тэр нь ард иргэдэд хэрэгтэй гэдэг үүднэээс хааж боодог
энэ мэт зүйлсээс аялал жуулчлал хөгжихгүй байна.

Эндхийн хаяг реклам нь дийлэнх нь “Тай” хэл дээр байдаг юм байна. Бас англи хэл тааруухан мэддэг бөгөөд
нэг сонин зүйл нь хаяг рекламууд нь орос болон хятад хэл дээр бичигдсэн байдаг.

Түүнчлэн энд ирж байгаа жуулчдын ихэнх нь орос хятад жуулчид байдаг. Ерөнхийдөө манай 2 хөрш л энэ Тайландын Патаяа хотод ирж хөгжүүлж байна. Харин манайхан энэ тал дээр жоохон тааруухан байна.

Манай улс хэрвээ Тайландын Патаяа хот шиг аялал жуулчлалаа хөгжүүлж ард түмнийхээ чөлөөт байдлыг эрхэмлэж эрхэлж буй үйл ажиллагааг нь дэмжиж ямар нэгэн шахалт дарамт үзүүлэхгүй байж чадвал аялал жуулчлал үнэхээр хөгжих нь дамжиггүй.

Тэгээд эндхийн бас нэг сонин зүйл нь Тайландын залуучууд биеийн хөгжлийн хар ажил хийхээ больчихсон. Тэгээд тэр хар ажлыг нь энэтхэгээс хямд төсөр хөлсний ажилчид авчирч ажиллуулдаг. Энэтхэг улс өөрөө 1 тэрбум хүн амтай харин Тайланд болхоор 67 сая хүн амтай тэгээд тэр хар ажилаа энэтхэгчүүдээр энгийн байдлаар хийлгэчиж байгаан.

Манайхан болхоор хужаа нараар хар ажил буюу барилгын ажил хийлгэхээр үндэсний аюулгүй байдал гээд нэг тийм сонин үзэл гаргаад байдаг. Энэтхэгчүүд орж ирээд Тайландыг эзэлчээгүй байгаа шиг хятадууд орж ирээд монголыг эзэлчихнэ гээд манайхан нэг тийм сонин үзэл сурталаар хандаад байгаа юм.

Ялангуяа үндэсний аюулгүй байдал нэрээр хэт туйлширах хандалага гаргаад байгаа юм. Барилгын ажил хийхээр орж ирсэн хятадууд л манай улсыг эзэлчихнэ гэж юу байхав.

Хаана л хямдхан ажилчид ажиллуулах боломж бололцоо байна тэнд барилгын компаниуд хүссэнээрээ ажиллуулах хэрэгтэй. Тэр хэрээр тухайн компани ашигтай ажиллахын хирээр манай улсын эдийн засаг болоод тухайн салбартаа ч ашигтай л байх нөхцөл бололцоо бүрдэх юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549