Цэнгэлийн манлайд хүрэх тухай хийрхэл

access_time 2017-12-01
remove_red_eye 2273

Монголчууд бид олон сайхан баяр наадамтай, наадамтгай баярламтгай хүмүүс. Жилд хэдэн зуун баяр наадмыг дэлхийн хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэж, үүнээсээ чамгүй хэмжээний ашиг орлого олж болмоор. Бид угаас ажил хөдөлмөрөөс илүү амралт цэнгэлийг өмнөө тавьдаг нь үнэн.  Монгол хүмүүс бидэнд л дэлхийн бүхий л баяр тэмдэглэлт үйл явдлуудыг алгасалгүй ялгаварлалгүй тэмдэглэх сэтгэлийн болоод  сэтгэхүйн өвөрмөц онцлог байх шиг.

Манай улсын харьцангүй давуу тал бол маргаангүй баяр цэнгэл наадам мөн гээд цааш төсөөлье лдөө. Яаж чулуу болгох вэ энэ наадаж назгайрах зуршилаа. Яасхийгээд юунд хүрчиж болох вэ?

Яах уу?

Одоо бидэнд илүү наастар хэрэгтэй.

Баяр наадамаараа монголчууд  бяд дуулан бүжиж, бахдан баярлацгааж байх хэрэгтэй. Жинхэнээсээ баярлах. Баярлан наадах шалтгаан бүрийнхээ утга учир сайн сайханд автацгаах хэрэгтэй.  Бие биеэ хүндлэн түшиж, тэврэн золгож,  үнсэж,  халуун дулаан үгээ хэлж, ерөөл магтаалд умбах хэрэгтэй.  Баярлаж наадаж байгаа онцлогуудаа хурцалж, баярлан нааддаг байсан уламжлал соёлоо дэлгэрүүлж баяр наадамруу хамаг анхаарлаа тавих хэрэгтэй.

Ид хаваа гайхуулсан наадам тоглоомуудаар цэнгэн хөгжилдөж хэрэгтэй.

Манай наадам тоглоомын тоо ч уг нь хэдэн зуугаар тоологдоно шүү дээ.

Баяр наадам бүрээр мэдээж шагналын хур бууж, янз бүрийн шалтгаанаар янз бүрийн хүмүүсийн мангайг тэнийлгэдэг  уламжлал маань ч бас нэг сайхан онцлог.

Уучлаарай эрхэмээ, энд егөө дөгөө наргиа хошигнол байхгүй. Би үнэнээсээ бичиж байна.

Жишээ нь Цагаан сарыг энгэж тэмдэглэмээр байгаа юм..

Цагаан сар бол юуны өмнө баяр, наадам. Тиймээс мэдээж баярлаж наадацгаах нь чухал.

Ахмад буурлууд хамгийн ихээр баярлана, наадна. Гавьяаныхаа амралтад суусан азай буурлууд дээр нэмэгдээд гавьсан гавьяагүй төр захиргааны бүх төвшиний том жижиг дарга нар хутга тавилгүй мах идэж хундага тавилгүй сархад сөгнөн жар хоногын жаргал ная хоногийн найр гэдгийг цагаан сараар л нэг эдлэж дор хаяж 1 сар баярлаван наадвал их зүгээр. Нэр нь хүртэл цагаан “сар” учраас нэг сар баярлах нь зохимжтой.

Хүсвэл мэдээж хэрэг хүүхэд залуус, дунд насныхан ажилтай ажилгүй хэн бүхэн  цагаан сараараа ханаталаан баярлан наадаж болно л доо.

Мөн гадаадын зочид төлөөлөгч, жуулчин гийчидийн тав тух наадам зугаанд тэргүүн зэргийн анхаарал хандуулах хэрэгтэй.

Үүнийг манай эрхэм ерөнхийлөгч өнгөрсөн жил олж хараад АСЭЭМ гэдэг аварга сайхан наадмыг зохион байгуулсан ч олон хүн элдвээр буруушааж билээ.

Цагаан сарын баярыг төр засгийн зүгээс журам дүрмээр зааж тэгж ингэж тэдий эдийд тэмдэглэнэ гээд байх нь  буруу. Зүгээр зөнгөөр нь хаячих хэрэгтэй.

Нэмж өөр нэг санаа нэмэхэд Улс хувьсгалын ойн баяр наадамын улсын комисс зохион байгуулж хийдгийг болиулж бүрэн хувьчилах хэрэгтэй.  Мэргэжлийн интертайментийн байгууллага л Монгол наадмыг дэлхийн наадам болох талруу нь ойртуулж чадна.

Цагаан сарлуугаа эргээд ороход цагаан сарыг дэлхий даяар, дэлхийн энд тэнд суугаа монголчууд өөр өөрсдийнхөөрөө тэмдэглэгдээсэй.  Бүх монгол угсаатнуудын цагаан сар байдлаар өргөн цар хүрээтэй тэмдэглэгдээсэй.  Өмнөд монгол, буриад, халимаг, тувагаас хазара хүртэл бүтэн монголоороо эвлэж баярлан наадаж болох юм.

Цагаан сар тэмдэглэдэггүй, жил өнждөг, дөрвөн жилдээ нэг тэмдэглэдэг гэх мэтчилэн цагаан сард өөр өөрийнхөөрөө ханддаг хүмүүс, гэр бүлүүд хангалттай олон болчихвол гоё.  Цагаан сар огт тэмдэглэдэггүй хүмүүсийг хэн ч гайхахаа болиод, дуртай нэг нь цагаан сараа муриад гэртээ хэвтэж байхад гомдож тунирхаад ирсэнгүй орсонгүй гэж бөөн юм болдог ах дүү хамаатан саданы дарамт арилаасай гэм.

Бас зарим хүмүүс цагаан сарыг намар, зарим хүмүүс хавар, зарим хүмүүс зуны эхэн сард, зарим нь бүүр жилд хэдэн удаа цагаан сар тэмдэглээд л.  Монголоор нэг цагаан сар. Ямар гоё вэ?

Нутаг нутгийн цагаан сар өөр өөр өнгө төрхтэй байна.  Цагаан сар хэзээ болох тухай зурхайчдын маргаан байхгүй болсон байна. Энэ бүхэн давгүй сонсогдож байна уу.

Үндэсний эв нэгдлийн бэлэгдэл Ерөнхийлөгч гээч хүнийг жил бүрийн цагаан сарын өдөр тодорхой шалгуураар шалгаруулж байвал гоё уу? (За энэ арай л хазайсан уу..)

Монгол баяр наадмын нөлөөгөөр монгол хүнсийг дэлхий даяар таашаан иддэг,  монгол хувцасаар хаа сайгүй дэгжирхэн гоёдог болж, монгол ахуй, монгол хандлага, монгол амьдралыг монголоос мэдрэх гэсэн жуулчдын давалгаа бий болтол баярлан наадахад миний туслаач.. Бурхан минь.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549