Б.Батхүү: Манайхан осол, эндэлгүй, аюулгүй ажилладаг гэсэн худлаа мэдээллээ болих хэрэгтэй…

access_time 2017-03-03
remove_red_eye 48236

Ололт Амжилтын түлхүүр ТББ нь 2016 онд байгуулагдсан. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос сэргийлэх зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшүүлэх  сургалт сурталчилгаа, зөвлөх үйлчилгээ зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус төв хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшүүлсэн ажилтан бэлтгэх, аж ахуй нэгж байгууллагын удирдлагын ажилтан бэлтгэх болон нийт ажилчдын сургалтыг тус тус явуулж байна. Тэд нэг жилийн дотор 30 гаруй байгууллагатай хамтран ажилласан байна. “Ололт Амжилтын Түлхүүр” ТББ-ын гүйцэтгэх захирал … Батхүүтэй ярилцлаа.

-Танайбайгууллага байгуулагдаад жил болоогүй байгаа юм байна. Гэхдээ группийн хэмжээнд ажилладаг том газруудтай хамтран ажиллажээ. Би үүнийг амжилт гэж харж байна?

Баярлалаа.  Тиймээ, бидний хамтран ажиллаж байгаа байгууллагуудаас групп компаниуд олон байгаа. Тэдний салбар компаниудыг оролцуулбал бүр л их амжилттай харагдах болов уу, танд. /инээв/ Таванбогд групп гэхэд арав гаруй, Вагнер Ази л гэхэд таван салбар компанитай байх жишээтэй. Үүнээс  харахад дэд бүтэц, уул уурхай, хөнгөн хүнсний үйлдвэр , барилга, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулладаг компаниуд зонхилж байна.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудадл хариуцсан мэргэшсэн ажилтан бэлтгэдэг , зөвлөх үйлчилгээ өгдөг, тусладаг ийм байгууллага улсын хэмжээнд хэд байдаг вэ?

– Улсын хэмжээнд  энэ чиглэлийн эрх авсан 90 гаруй байгууллага бий. Энэ бол хангалттайтоо биш. Гэтэл үүнээс  50 гаруй нь идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа байна. Улаанбаатархотод 20 гаруй байгууллага л байна.

-Бид танайх руу ирэхээсээ өмнө бага зэрэг судаллаа. Танайд өдрийн анги байдаггүй юм байна. Сургалтынхаа онцлог, давуу талаас танилцуулаач?

-Энэ нь чанартай сургалт өгөхтэй холбоотой. Учир нь ажлын таван өдөр дарааллаад хичээл заахаар нэгд  ажилтай хүмүүс нь сурах боломжгүй байдаг, хоёрт дарааллаад баахан юм заагаад бичүүлээд байх нь оновчтой шийдэл биш. Манай сургалтын арга зүйн талаас нь ярихад олон жил ажилласан туршлагатай хүмүүс багшилдаг. Тэд  хуулийг хүнд  маш энгийнээр ойлгуулах чадвар суусан байдаг. Мөн  мэргэжлийн салбарынхантай хамтран ажиллаж практик сургалт явуулдаг. Мөн манай хичээлүүд хятад, солонгос, англи хэлээр явагдах боломжтой.

– Хамтран ажилладаг байгуулагуудын дотор аюулгүй ажиллагааны жишиг компани Оюутолгой байсан. Танайхыг хэн үнэлж, дүгнэх эрхтэй вэ?
Сургалт хэрхэн явагдаж буйг хөндлөнгийн дүгнэлт хийдэг  төрийн байгууллага,  мэргэжлийн компаниудаар хянуулдаг. Арга зүй, багш, сэтгэл ханамжийн судалгаа гэх мэт. Хүн төвтэй, чанартай сургалтын хөтөлбөртэй, ажлын байранд нь дадлагажуулна, эргэх холбоотой ажиллана. Энэ бол бидний онцлог. Оюутолгой компанийн хувьд тэдний гүйцэтгэгч компаниуд манайхаас сургалт үйлчилгээ авдаг.  Дэлхийд жишиг, хариуцлагатай уул уурхайн компани учраас манай сургалтын үйл ажиллагаанд тодорхой шаардлагуудыг тавьж бид түүнийг нь  хангаж хамтран ажилладаг байгаа.

-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг манайхан бараг тоодоггүй байсан. Харин одоо арай өөр болж байна уу? Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Монгол улсыг хөгжүүлэхэд хүний нөөц маш их хэрэгтэй. Гадаадаас ажилтан, мэргэжилтэн урьж байгаа нь нөөцийн асуудал. Өнөөдөрдэд бүтцийн салбарт бүтээн байгуулалт их хийгдэж ХАБЭА асар их хэрэгтэй байна. Гэтэл нөөц байдаггүй. Нөгөө талаас судалгаанаас үзэхэд 2014-2015 онд өдөрт  нэгээс доошгүй осол гардаг,  таван осол тутмын нэг  нь хүний биед хүнд хэлбэрээр хохирол учруулж байна. Монгол улсын ослын бүрэлдэхүүний харьцааны статистикийн судлагаа ХАБЭА-н менежментийн тогтолцоо жинхэнэ ёсоор бүрдсэн хөгжилтэй орнуудын статистик судалгаанд үндэслэсэн Хенрихийн онолоос хол зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл Монгол улсад жилдээ 22100 аюултай тохиолдол бүртгэгдэхгүй, судлагдахгүй, удирдлагын аль нэг шатанд нуун дарагдаж байна. 2008 онд хууль гаргасан. Энэ хууль өөрөө зардал шаардаж байсан учраас ойлгосон ч ойлгоогүй юмшиг хаясан. Хууль гарснаас хойш ч гэсэн ослын тоо байнга өсөлттэй яваа. Тэгэхээр манайхан бид осолгүй, эндэлгүй, аюулгүй ажилладаг гэсэн худлаа мэдээллээ болих хэрэгтэй.  Мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах  үүрэгтэй гэдгээ ойлгох хэрэгтэй.

-Мэргэжлийн болоод та нар шиг ийм эрхтэй байгууллагуудын үйл ажиллагаа ямар түвшинд яваад байна вэ?

-Бид өнөөдөр олон улсын жишгээр бүгд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байна. 50-80 байгууллагын сургалтын хөтөлбөр нэг стандарттай, мэргэжлийн байгууллагууд нь хариуцлагатай, бас хамтын ажиллагаатай баймаар санагддаг. Олон улс ямар жишгээр явж, ямар стандарт мөрдөж, тэр нь хэнд хэрэгтэй вэ гэдгийг бид судлах хэрэгтэй.  Стандарт, стандартчилах гэдэг ойлголт гол асуудал болоод байна.

-Үүнийг хэн хийх вэ?

-Ажил олгогч болон энэ чиглэлээр ажиллаж байгаа байгууллагууд нь  хийх ёстой. Стандарт хэмжилзүйн газархэнд ямар итгэмжлэл өгөхийг мэддэг. Монголд стандарт бизнесийн чанартай болох хандлагатай байгаа.Стандарт гэдэг чинь хэм хэмжээ, бид   хаана яаж явж байгаагаа тогтоох багцаа  хэмжүүр юм шүү дээ. Гэтэл тэр багацааг заахад, хэрэгжүүлэхэд , баталгаажуулахад хэт үнэтэй байх нь асуудал юм.

-Стандартыг бид худалдан авч байна гэсэн. Үүний сөрөг тал нь юу вэ?

-Чадавхи бүхий компаниуд нь боломжит хувилбаруудыг нь авчихдаг, жижиг  дунд үйлдвэрүүд нь орхигддог. Үүний цаана нь эрсдэл, хүний амь нас, эрүүл мэнд байдаг. Үйлдвэрлэлийн ослын тохиолдол ихэвчлэн жижиг дунд үйлдвэрлэл дээр байна. Том компаниуд бол урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авчихдаг. Нөгөө талаас хяналт шалгалт тэнд л орж байдаг.  Санхүүгийн боломжтой, ХАБЭАнь тогтчихсон газрууд бидэнд ханддаг. Хөнгөн хүнсний үйлдвэрүүд, дөнгөж эхэлж байгаа газруудын тухайд бол асуудалтай.

-Тэдэнд яаж хүрэх ёстой вэ?

-Төр засаг бас ч гэж бүр  хаячихаагүй. Нийгмийн даатгалын сангаас хөрөнгийг нь гаргаад жилд нэг удаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт явуулдаг.  Гэтэл энэ мэдээлэл нь хангалттай хүрээгүйгээс мөн хөрөнгө мөнгөндөө захирагдаад хамрах хүрээ нь  бага байдаг.  Үүнийг нилээд өргөн хүрээнд далайцтай явуулах шаардлагатай.  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газар ХАБЭА-н  аргачлал сургалт байдаггүй.  Цаад нөхдүүд  нь хянахгүй, анхаарахгүй болохоор болж байна гээд яваад байдаг. Мэргэжлийн байгууллагууд торгоод, шийтгээд, хаахдаа гол биш зөвлөж чиглүүлж өгмөөр байна.

-Баялагийг бүтээгч хүн өөрөө хамгийн үнэт зүйл-
-Энэ бүхний цаана хүний эрүүл мэнд, амь нас яваа гэдгийг ойлгох нь чухал уу?

– Ихэнх байгуулагууд үнэт зүйлээ ойлгохгүй байна. Баялагийг бүтээгч хүн өөрөө хамгийн үнэт зүйл. Дээхэн  үед бол хямд зардлаар богино хугацаанд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж  ашиг олох нь чухал байлаа. Тэгвэл одоо дэлхий нийтээрээ байгаль орчинд ээлтэй, хүнээ бэртээж  гэмтээхгүй ажиллах хандлагатай болчихсон. Ашиг бол үүний дараа яригдана.

-Компани байгуулагдаад үйл ажиллагаагаа  эхлэхэд тэнд хөдөлмөр хамгааллын бодлого төлөвлөгөө  байх ёстой. Тийм үү?

-Уг нь бол тийм. Манайхан ашиг орлогыг чухалчилж,  ажилтанд шууд эрсдэл үүрүүлдэг.  Нөгөө талаас хууль зөрчиж байна. Мөн эрсдэл хүлээх гээд байна. Шууд болон шууд бус зардлууд  их гарна. Юм болгоныг хуульчлаад,  заагаад, хянаад байх нь өрөөсгөл ойлголт. Тэгэхээр бидний өөрсдийн ухамсрын асуудал болж таараад байна.

-Хамгийн ойрын хамгийн сайн жишээнээс дурьдаач?

-Улс орнууд  ёс уламжлалтай холбоотойгоор ХАБЭА-н соёл нь өөр өөр байдаг. Тухайлбал уул уурхайн аюулгүй ажиллагааг  Канад, Австралиас, барилгыг Солонгосоос, машин механик гэвэл Японоос суралцах хэрэгтэй. Тухайн улс орны тэргүүлэх салбарт илүү сайн хөгжиж, хэрэгжиж байна гэсэн үг. Бид улс орнуудын сайн жишээг өөрсдийн хөрсөндөө тохируулж авах хэрэгтэй юм.

-Манайд аль салбар сайн ажиллаж байна?

-Уул уурхайн компаниуд сайн. Барууны хөрөнгө оруулалттай компаниуд хуулиа, эдийн засгийн зардлаа ёс зүйгээ мөрддөг учраас ямар ч асуудалгүй хэрэгжүүлж байна. Уул уурхай дотороо Хятад, Монголын хөрөнгө оруулалттай компаниуд бол тааруухан байна.

-Энгийнээр ойлгуулахад суралцагч танайхаас юу юу мэдээд гарах вэ?

-Бид за чи ХАБЭА-н ажилтан  болчихлоо гэж хэлдэггүй. 43-хан цаг шүү дээ.  Манайхаас аюулгүй ажиллах зан үйлд суралцдаг. Эрсдэлийг хянаж болохыг сурна. Онол практикийг сонсоод гарна. Гэхдээ бид эргэх холбоотой зөвлөн тусалж ажилладаг.

-БНХАУ улс руу нүүрс тээвэрлэдэг компаниуд байна. Тэнд байнга осол эндэгдэл гарлаа гэж сонсогддог. Тэгэхээр та бүхэн мэргэжлийн байгууллагуудтай хамтраад иймэрхүү газруудад очиж ажиллах боломжтой юу?

-Эхлээд ослын судалгаа байх хэрэгтэй. Ослын шалтгаан нь тухайн орчин уу, хүн үү, техник үү, систем үү. Зөв дүгнэлт гарвал осол засагдана. Мэргэжлийн байгууллагууд судалж шалгах хэрэгтэй. Хараа хяналтаас гарсан байна ш дээ. Төрийн байгууллагуудын үүрэг бол зөвлөх чиглүүлэх. Бид ч тэнд очоод  багийн нэг хэсэг болоод ажиллах бүрэн боломжтой

-Залуугийн наашаа ирсэн шалтгаан нь осол байсан-
-Хувь хүн хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ямар мэдлэг, ямар хандлагатай байх ёстой вэ?

-Миний үнэт зүйл хаана явна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Мэдээж  нэгдүгээрт таны амь, хоёрдугаарт таны гэр бүл, гуравдугаарт таны үзэл бодол чинь үнэт зүйл чинь юм.  Үнэт зүйлээ тодорхойлсон хүнд эерэг соёл бий  болдог.  Би ийм орчинд ажиллаж чадахгүйөөрчилье гэсэн хандлагатай болдог. Байгууллагаас гадна хувь хүний үүрэг ухамсар бас чухал шүү.

-Нэг тийм бусад нь суралцмаар сайхан жишээ байна уу?

-Манайд нэг залуубий. ХАБЭА- н зөвлөгөө авахаар  ирсэн юм. Хэрчсэн гурилын үйлдвэр ажиллуулдаг. Өөрөө бүх юмаа хийдэг. Дороо гурван ажилтантай. Гэхдээ манай залуугийн наашаа ирсэн шалтгаан нь осол байсан. Нэг ажилчин нь хурууныхаа нэгдүгээр үеийг тасалчихаж. Энэ жишээн дээр зориод ирж байгаа нь өөрөө алхам юм. Тэгээд өөрийнхөө түвшинд эрсдлээ үнэлж, хяналт тогтоолгоод, процессоо сайжруулах хэрэгтэй гэсэн цогц зөвлөгөө авсан. Таны эхний алдаа сүүлчийнх байж мэднэ. Та ингэж ажиллах ёстой гээд явуулсан.

-Осол болохоос өмнө ирдэг тохиолдол олон уу?

-Ажил эхлэх гэсэн юмаа,  бичиг баримт юу бүрдүүлэх вэ гэх нь олонтаа. Эргономик орчноо асууж ирнэ. Энэ бол хамгийн сайн алхам. Угаасаа төлөвлө, хий, хяна, сайжруул гэж явдаг. Ингэж л ажиллах нь зөв гольдрол бөгөөд үр дүн хамгийн өндөр байдаг. Гэрэлтүүлэг, салхивч, залгуур хаана байхаас эхэлнэ шүү дээ.

-Ер нь хэдээс дээш ажилтантай компани ХАБЭА-н мэргэжилтэнтэй байх ёстой вэ?

-Хөдөлмөрийн сайдын А/114 дугаар тушаалаар 25 ажилтантай компани орон тооны бус түр хороотой,  50-иас дээш бол ХАБЭА-н ажилтан нэг байна, гэхдээ давхар үүрэг гүйцэтгэхгүй, 100-гаас  дээш ажилчинтай бол орон тооны ажилтан, сургалтын албатай байх ёстой гэж заасан. 25 ажилтантай компани дээр ХАБЭА-н ажилтан  байхгүй юмшиг харагдаж байгаа ч мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллана. Гэтэл манай компаниуд ихэнх нь хавсарсан үүрэг гүйцэтгүүдэг.

-ХАБЭА-н ажилтны эрэлт хэр байна вэ?

– Байгаа шүү, манайд захиалга их ирдэг . Энд нэг зүйлийг сонирхуулаад хэлэхэд бид нийгмийн хариуцлагын хүрээнд ч гэдэг юмуу сонирхогч талаасаа санаандгүй байдлаар азтан шалгаруулж үнэ төлбөргүй сургадаг. Одоогийн байдлаар хоёр хүн азтан болсноос нэг нь ажлын байртай болсон. Манай азтанууд маш сайн сурсан. Ер нь хүний эрүүл мэндийн төлөө бүхий л үйл ажиллагаанд бид идэвхтэй оролцдог.

-Уншигч нар маань азтан болохыг хүсвэл…?

-Манайх өөрийн вэбсайт, нүүр номоороо азтанаа шалгаруулдаг. Лайк дарах, шэйр хийх гэх сэт. Манай сайт мэдээллээр баялаг, эрүүл мэнд аюулгүй ажиллагааны  100 гаруй зөвлөмж бий. Үүнийг ч хувь хүмүүс, байгуулагууд маань татаж аваад ашиглаарай гэж хэлмээр байна.

-Та хувь хүмүүст, компаниудад ямар мессежийг хүргэмээр байна вэ?

-Олон улсын жишиг судалж үзэх хэрэгтэй. Төлөвлөлтийн дагуу  үнэт зүйл гарч ирдэг. Үнэт зүйлээ тодорхойлсны дараа алхмууд хийгддэг. Та хүнээ хөгжүүл,  гэрт нь аюулгүй хариулах арга замыг бид зааж өгье. Ер нь удирдлагын оролцоо их байх тусам компанид соёл хурдан тогтдог. Хувийн эрх ашгаа тэргүүнд тавьдаг, үнэт зүйлээ мэддэггүй компаниуд эрсдэлд ордог. ХАБЭА-н асуудлаар  харахад бид үнэхээр төөрчээ. Та хаана яваагаа олох хэрэгтэй. Тэгэхээр бидэнд ханд. Таны хаана явааг бид олоод өгье. Тэрэн дээрээ амжилт гаргахад чинь тусалъя. Бидэнд мастер түлхүүр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549