Эрчүүд эрхийнхээ төлөө шаардаж байна..

  Энд иргэний цэргийн үүрэг гээчтэй холбоотой асуудлын тухай өгүүлж Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ноён  Элбэгдорж, Батлан хамгаалах яамны сайд ноён Бат-Эрдэнэ, Хууль зүйн сайд Ноён Мөнх-Оргил нарт дам байдлаар хандан нийтэлж байна.

Өнөөдөр Монгол улсын зэвсэгт хүчний байгууллагын ойн өдөр. 2017 оны 3 сарын 18.
Эх орныхоо төлөө тэмцэж байлдаж явсан ахмад дайчид, монгол улсын батлан хамгаалахын салбартай аж амьдралаа холбосон цэргийн мэргэжилтэнүүдийн баярын өдөр.

Мөн өнөөдөр эрэгтэйчүүдийн эрхийн талаар авч хэлэлцвээс зохистой тэмдэглэлт өдөр.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь  эмэгтэйчүүдийн баяр, Зэвсэгт хүчний ойн өдөр нь эрчүүдийн баяр гэж ойлгогдон нийтээр тэмдэглэгдэх болж.

Эмэгтэйчүүдийн баяраар эмэгтэйчүүдийн эрхийн талаар яригддаг бол Эрчүүдийн баяр болж хэлбийсэн энэ өдөр “Цэргийн иргэний үүрэг” гэсэн жам ёсны бус үүрэг нь хүний эрхийг хурцаар зөрчиж буй эрчүүдийн эрхийн  тулгамдсан асуудал хэмээн онцолж байна.

Эрэгтэй хүн цэргийн үүрэгтэй, эр цэргийн алба, эх орны хүү гэх мэт ойлголтууд нь нийгэмд жендерийн тэгш бус байдлыг дэвэргэж байна.

Цэрэг эх оронч хүмүүжил, оюутан цэрэг, иргэний андгай тангараг гэх мэт хуучин цагийн үзэл суртал, тархи угаалтын шинжтэй үг хэллэгүүд урт хөвөрч байгаа нь харамсалтай.

Нийгэмд байгаа буруу ойлголт, хуучин сэтгэлгээний энерцийг ерөнхийлөгч, батлан хамгаалах яам, түүний бүрэлдэхүүн байгууллагууд өртөг зардал өндөртэйгөөр дэвэргэн сурталдаж байгаа нь зүйд үл нийцмээр.

Батлан хамгаалах салбарын хэт хуучинсаг утга учиргүй байдал нь үрэлгэн зардал, нийтийг хамарсан тархи угаалт, хуульчилсан хүчирхийлэл, хавтайрсан авилга, назгайрсан үр бүтээмжгүй байдал зэргээр тод илэрч байна.

Ийм салбарын тэмдэглэлт өдрийг нийтээр тэмдэглээгүй. Ийм салбарын тэмдэглэлт өдөртэй эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр давхцаж байна.

Эрчүүд эрхийнхээ төлөө шаардаж байна. Эх орны төлөө эр цэргийн алба гэсэн нэрээр эрчүүдийн эрхийг зөрчдөгийг эсэргүүцэж байна.

  1. Нийтийг хамарсан тархи угаалтын шинжтэй үйлдлүүдээ зогсоохыг шаардаж байна. (Оюутан цэрэг хөтөлбөр гээчийг зогсоох, Цэрэг батлан хамгаалахын салбартай холбоотой элдэв тэмдэглэлт ойг өндөр төсвөөр олон нийтийг хамруулан тэмдэглэхийг зогсоох)
  2. цэргийн үүрэг гээч зүйлээр хүний эрхэнд, эрчүүдийн эрхэнд халдахаа зогсоохыг шаардаж байна. (Цэрэгт яваагүй эрчүүдийг төрийн албанд ажиллуулахгүй, цэрэгт явахгүй эрэгтэй хүн мөнгөн торгууль төлөх гэх мэт жендерийн мэдрэмжгүй хууль журмуудыг цуцлах хэрэгтэй)
  3. Хугацаат цэргийн алба хаах явдлыг зөвхөн сайн дурын үндсэн дээр болгон өөрчлөхийг шаардаж байна.

3 сарын 18. Энэ өдөр эрчүүдийн эрхийн төлөө өдөр байгаасай.

2017-12-1