ОХУ-ын “Байгаль” нуурыг Хятадаас өмөөрөх Монгол…

access_time 2017-11-13
note Мэдээ
remove_red_eye 609

ОХУ-ын “Байгаль” нуурыг Хятадууд эзлэх гэж буй талаар “Байгаль” нуурыг хамгаалъя гэх утгатай жагсаал цуглаан боллоо. Үнэндээ Байгаль нуур аль хэдийнээ биднийх байхаа больсон. Монголчууд харин ч ингэж жагссанаараа Хятадуудын дургүйцлийг хүргэх мэт санагдана.

Жагсаалд оролцож буй иргэн Munkhbayar Ch өөрийн фээсбүүк хуудаснаа ингэж нийтэлжээ.

Тэрбээр “Өнөөдөр Байгаль нуур хятадуудын нуур болж байна. Байгаль нуурыг тойрсон, эзгүйрч буй голдуу тосгодод хятадууд хашаа байшин авч, хөдөлшгүй хөрөнгийн эзэн гэж суудаг. Бичил жуулчлал хөгжүүлж, Хятадын үй олон жуулчдаа хувийн зочин гэж хүлээж авч, ОХУ-д ямар ч татвар төлдөггүй, бүх орлого Хятад руу явдаг. Ольхон аралд ялангуяа бүр чиг ноёлсон, оросын иргэдийг дээрэлхэж зодоод гэм зэмгүй өнгөрдөг.

ОХУ-ын “Байгаль” нуурыг Хятадууд эзлэх гэж буй талаар “Байгал” нуурыг хамгаалья гэх утгатай жагсаал цуглаан боллоо. Үнэндээ Байгаль нуур аль хэдийнэ биднийх байхаа больсон. Монголчууд харин ч ингэж жагссанаараа Хятадуудын дургүйцлыг хүргэх мэт санагдана.

Байгаль нуураас усны хоолой Хятад руу татна, усыг нь савлаж даян дэлхийд зарна гэж Оросын дарамталж шахаж байгаа. Манай эрчим хүчний салбарыг авах гэж байгаагаа далимдуулж, манай төсөлчдөөр 20 гаруй шаардлагагүй УЦС барина, хойш урсдаг гол мөрдийг урагш урсгана гэж “хүйтэн дайн” өдөөлгөсөөр ирсэн.

Энэ бүхэн нь Орост нөлөөгөө ихэсгэхээс гадна, Монголыг бүрэн бүслэх алсын бодлого явагдаж буй хэрэг юм. Алс Дорнодоос мяраан ахисаар, Ар Байгалийн хязгаар, Буриад улс, Эрхүү муж, Тува улсад тэд идэвхийлэн нэвтэрч байгаа бөгөөд, Алтай улсад хангалттай нэвтэрвээс Монгол Хятадын бүслэлтийн тойрогт бүрэн орж, хойд хөрш гэж ярих аргагүй, ямар ч өмөг түшиг хайх аргагүй болох учиртай юм. 1950 онд Түвд гадаад ертөнцөөс дэмжлэг авах ямар ч аргагүй нөхцөлд эзлэгдэж байсан билээ.” хэмээжээ.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549