Төрсөн охидоо 4 настайгаас нь эхлэн 40 жил хүчиндэж байжээ

access_time 2017-11-14
note Мэдээ
remove_red_eye 2708

 

Хүний амьтанлаг шинж нь давамгайлахаар адгуусаас долоон дор болдог ажээ. Монголд гэр бүлийн хүчирхийлэл улам өсч байгаа тухай байнга яригддаг. Хүчирхийллийн эсрэг хууль гаргасан боловч энэ төрлийн гэмт хэрэг туйлын далд нуугдмал тул тэр болгон илрээд байдаггүй. Дагавар охиноо төдийгүй төрсөн охиноо хүчирхийлж, байнга бэлгийн харилцаанд ордог эрчүүд цөөнгүй. Хэдэн жилийн өмнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд ийм нэгэн гэр бүл байдаг тухай зарим нь ам булаалдан ярьдаг байлаа. Эхнэрээ нас барснаас хойш охинтойгоо хоёул амьдрах болсон 60 гаруй насны эр байжээ. Тэрбээр айлын хашаанд гэрээ бариад, охин нь сургуульдаа явсаар хоёр жил гаруй болж. Нэг удаа хажуу айлынх нь эмгэн гэрт нь явж ортол сайхь эр охиныхоо өвөрт орчихсон шав шалдан хэвтэж байсан гэдэг. Ингээд гэрэлд цохиулсан тэд удалгүй нөгөө айлынхаа хашаанаас нүүж одсон байна. Тэдний нүгэлт явдлыг мэдсэн эмгэн харин энэ тухайгаа шүүх, цагдаад хэлээгүй бөгөөд зөвхөн хавь ойрынхондоо л сонирхуулан өгүүлж суужээ.

Энэ мэт олон хачирхалтай баримтууд хүмүүсийг гайхшруулсаар байна. Австри улсад болсон ийм нэгэн хэрэг явдлыг уншигчид мэдэх байх. Хэргийн эзэн Йозеф Фритцл гэгч нь 24 жилийн турш төрсөн охиноо хүчиндэж, газар доорхи хонгилдоо хорьж байсан юм. Охин нь эцгийнхээ долоон хүүхдийг төрүүлжээ. Энэ хэрэг Австрийн Санкт-Пельтене хотод гарсан бөгөөд хэрэгтэнд тус улсын шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон юм. Хэрэгтэн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байсан боловч охин нь түүний барааг дахин харахыг огт хүсээгүй. Элизабета гэгч тэр охин нь хүүхдүүдийнхээ овог нэрийг өөрчилж, төрөлх хотоосоо дүрвэн явжээ. Одоо түүний хаана амьдарч байгааг мэдэх хүн бараг байхгүй гэнэ.

Яг үүнтэй төстэй бас нэг бусармаг явдал Австри улсын Браунау хотоос холгүй орших нэгэн тосгонд болсон байна. Одоо 80 гаруй нас сүүдэр зооглон буй хөгшин эр 40 жилийн турш өөрийн төрсөн хоёр охиноо хүчирхийлж байжээ. Хэрэгтний нэрийг орон нутгийн цагдаа нар одоогоор нууцалж байна. Анх эцэгтээ хүчиндүүлсэн охид дөнгөж 4, 12 настай байв. Одоо тэд 45, 53 настай. Эцэг нь хэдийгээр нас өндөр болсон ч шар сэмжилсэн хэвээрээ байжээ. Саяхан тэрээр нэг охиноо хүчирхийлэх гэж дайрч байгаад түлхүүлэн шатнаас унаад эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэгээд эмч, цагдаа нар болсон явдлыг сонирхох явцдаа охиноос ам алдуулан асуудлын сэжүүрийг олоод авчээ. Хүчиндэгч эцгийг нь эмнэлэгийнхэн юуны өмнө сайтар эмчлэх юм байна. Дараа нь цагдаагийнхан мөрдөн байцаалтын ажлаа эхлэх ажээ. Охидын ээж нь гурван жилийн өмнө нас барсан бөгөөд нөхрийнхөө ийм гэмт үйлдлийг огт хэлдэггүй байсан нь бас л дарамтанд орсонтой нь холбоотой юм. Шар сэмжилсэн эцэг нь охидоо гал тогооныхоо өрөөнд хорьж байжээ. Хааяа охидоо салхинд гаргана. Харин шөнө унтахад нь заавал урт нарийхан бандан сандал дээр хэвтэхийг шаарддаг байсан гэнэ. Энэ нь түүний… Үргэлжлэлийг ЭНД-ээс

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549