Ёкозуна Харумафужи шар айрагны лонхоор нутаг нэгт бөхөө цохиж гэмтээсэн хэрэгт сэжиглэгджээ

access_time 2017-11-14
note Мэдээ
remove_red_eye 950

 

Мэргэжлийн сүмо бөхийн тэмцээнд есөн удаа түрүүлсэн ёкозуна Харумафужи өнгөрсөн сарын сүүлээр өөр нэг бөх болох Таканойваг шар айрагны лонхоор цохиж гэмтээсэн хэрэгт сэжиглэгджээ.

Энэ тухай Японы спортын Споничи сонинд өнөөдөр мэдээлсэн байна.

Одоо өрнөж байгаа арваннэгдүгээр сарын тэмцээнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгсөн Харумафужи дээрх мэдээллийг шууд няцаагаагүй бөгөөд “Бусдад түвэг учруулсандаа уучлал гуйж байна” гэж хэвлэлийнхэнд хэлжээ.

Японы Сүмогийн Холбоо өчигдөр буюу Даваа гарагт мэгаширагийн наймдугаарт бичигддэг Таканойвагийн тархи хөдөлж, гавлын яс нь гэмтсэн тул арваннэгдүгээр сарын 5-9-ний хооронд эмнэлэгт хэвтэж эмчлүүлснийг мэдээлсэн юм.

Дуулианд холбогдсон хоёр нь хоёул дээд зиндаанд барилддаг Монгол бөхчүүд. 33 настай Харумафужи мь Исегахама дэвжээнд харьяалагддаг бол 27 настай Такайнова Таканохана дэвжээний бөх юм.

Споничи сонинд өгүүлснээр аравдугаар сарын 26-нд Тотторид орон нутгийн тэмцээнд оролцож явахдаа Харумафужи бусад Монгол бөхчүүдтэй ууж, “зан ааш нь таалагддаггүй” шалтгаанаар Таканойвагийн толгойг лонхоор цохисон гэнэ.

Өнөөдөр өглөө Сүмогийн Холбооны тэргүүлэгчид Фүкүокагийн Кокусай ордонд ирж, Харумафужи болон дэвжээний багшаас нь байцаалт авчээ.

Эх сурвалж: Japan Times

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549