2018 оны төсөв батлагдлаа

access_time 2017-11-14
note Мэдээ
remove_red_eye 231

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа.

2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн Яамнаас 2018 оны төсвийн албан ёсны танилцуулга мэдээлэл хийх гэж байна.

Хэвлэлийн бага хурал Төрийн ордны Нутгийн Удирдлагын Танхимд болно.

2018 оны төсөвт Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, “Цалинтай ээж” хөтөлбөр, Тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлэх, Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгох зэрэг асуудлыг тусгасан билээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549