Алга болсон Сэржмядаг охиныг олохоор Бөө нар нэгдлээ

access_time 2017-11-14
note Мэдээ
remove_red_eye 7669

Алга болсон Сэржмядаг охиныг эрж хайх ажилд онгод тэнгэртэй бөө нар гар бие оролцож эрдэм чадалаа үзэж байна. Тэрээр алга болоод өнөөдрийг хүртэл олдохгүй байгаа бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагаанд нутгийн ах дүүс зүрх сэтгэлээрээ тусалж байгаа. Тэр ч байтугай Дорноговь УИХ-д суугаа Б.Дэлгэрсайхан гишүүн охины талаарх баттай мэдээллийг 50 сая төгрөгөөр үнэлсэн. Бяцхан охиныг олохын тулд Монголчууд бүх хүчээрээ нэгдэж байна.

Халх Онгод Шүтээн фээсбүүк хаягтай эрхэм охины ээж аав дээр очиж бөөгийн чадлаараа тэдэнд тусалж охиныг хайж байгаа талаараа өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. Тэрбээр “Бид замын үүдэд ирсэн охиныхоо ээжтэй цуг хайсаар байна.Зөөвөрлөж байр сэлгэлт их байгаа учир үйл маань нэлээд сунжирч байнаа.Та бүхэн минь Сэржмядаг охинд минь дор бүрнээ залбиран өргөлөө дээжлэн өргөөд гэртээ ээж аавдаа ирэх замыг нь гэрэлтүүлж өгөөрэй.Энэхүү постыг маань харсан хүн болгон дээд тэнгэр тэнгэр бурхан нар сар долоон бурхан уул ус овоо хайрхдаасаа сүслэн гуйгаарай…
Олны сэтгэл оломгүй далай..” хэмээсэн байна.

Чонын шөрмөс шатаахад чоно өөрөө үзэгдвэл үнэний мөрөөр үхтэл нь шиншлэе үйлийг чинь барихаар өөрөө зүтгэе гэсэн утгатай гэж онгодын айлдвараас сонсож блаа. Үйлийг чинь дэмнэх нь ээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549