Богтлогдсон монгол залуу буюу эх орноо элсэн дэвжээгээр сольсон нь…

access_time 2017-11-14
note Мэдээ
remove_red_eye 5213

 

Богтлогдсон монгол залуу буюу эх орноо элсэн дэвжээгээр сольсон нь
Найрагч Лхагвасүрэн лайгаан чирсэн
Хольцтой Сувдаа хойч үесээ бодоогүй
Аса аварга алингаа алдсан
Женко Баттулга жонхуу хутгасан
Эх орноос элсэн дэвжээ илүү гэж
Булчингаас мөнгө хүчтэй гэж
Баталсан 3.5 цагийн ээлжит тархи угаалт
Халхын сайн эрс хаа холын газраас үзэсгэлэн гоо ухаант бүсгүйчүүдийг богтолж авчирдаг болохоос өөрөө мөнгөнд богтлуулаад явдаггүйсэн гэж бодоод л….

Алс холоос бардаггүй юм бол айл саахалтаас хайсангүй юу. Адгийн би тэр холын германаас гайгүй охиныг богтлох гээд бараагүй тул Архангайгаас бүр 460 км газраас германаасаа илүү бүжигчинг олж чадсан юмсан. Тэгээд бодохоор богтлогтох нь байтугай байгаа би чинь овоо Монгол эр хүн юм бна….

Хакүхо аваргын Монгол цустай үр хүүхэд нь эргэлт буцалтгүйгээр японд үлдэнээ. Харин энэ талаар надтай маргавал цагийн гарз шүү….1968 оны Мехикогийн олимпийн мөнгөн медальт, халхын алдар цуут аат Мөөёө аваргын үр удам ингээд “арлын эзэмшилд эргэж буцалтгүй орохыг харах” азгүй хүн юмаа би…
“Иргэншил бол алга дарам цаас шд”
“100 эрхэм”-ийн хөтлөгч өвгөний хэлсэн үг шүү….

Ардын жүжигчин Сувд: “Нэг насаар эгч бүсгүйтэй амьдралаа холбовол их сайн”……
Мал болгон хужирт дуртай долоодог л доо. Эвий Лоохууз гуай 100 эрхэмд орохдоо ч хужир тун муутай байжээ. Лхагвасүрэн бараг л доромжлоод хаясан шд….
Иргэншил бол алга дарам цаас л юм бол “Монгол ялсан”-ны одоогийн ерөнхийлөгчийн баг өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар цэвэр цусны монгол, жунгаа, ортоом, түвд энэ тэр гээд балай хачин худал зүйл яриад байсан байж таарах нь….гэж бас бодлоо. Алга дарам цаасны төлөө бус алга дарам газар шорооныхоо төлөө бидний өвөг дээдэс халуун амь бүлээн цусаа урсгаж байсан юм шүү.

…гэснээс Женког жонхуу хутгаж, нэвтрүүлэг хөтөл гэж сонгоогүй шд, амлалтаа мартсан уу, даанч над өр шир бараг алга даа. МУ-ын ерөнхийлөгчид хийх ажил асар их, хорвоо дэлхийд сайн сэтгүүлч олон л бна…

….Насны эцэст 5 цаас хэрэгтэй хөгшинг ойлгож бна. Харин АСА аваргыг “Ялсан Монгол”-ын Женко шахаж шаардаж байж Даваажаргалыг “аргагүйн эрхэнд “японы иргэн болж үлдэх нь гэж яриулаа бизээ…

Эзнийхээ хоолонд цадсан хөгшин нохой хуц гэвэл л хуцна шд. Хашааны хөгшин хэдэн нохдоор үүх түүхээ доромжлуулахгүй шүү….
(Сор болсон охид хөвгүүдээ гадагшаа алдаж буй явдлыг хүний эрх ардчилал нэрээр хамгаалж өмгөөлсөн коммент хийж сайн дураараа блоклуулаарай оркуудаа)
Аса Дагвадоржийг барилдахаа больсноос нь хойш олон монголчууд сумо үзэхээ больсон гэдэг. Би ч ялгаагүй. Жинхэнэ аатай Дагваа аваргыг хүртэл Дай Екозуна гэж дуудадгүй юм билээ. Япон эхнэр авсан бол хэн мэдхэв дээ.

Монгол угсаатан 10 сая хүний энэ 21-р зууны хоёр бахархлын нэг Даваажаргал минь 40 түрүүлчихээд эхнэр хүүхдээ аваад Монголдоо хүрээд ирээ….Сумог эзлэх монгол хүүхдүүдээ эндээ бэлдэж болдоггүй юмуу л гэж бас мөрөөдлөө….

Гэхдээ л заримдаа сумо японых бус харин жунгаагийн үндэсний бөх байсансан бол манай аваргууд өөрийн нэрний дэвжээ нээхийн тулд жунгаа эхнэр авахгүй л байх байсан гэсэн хачин бодол толгойд минь ороод….Жунгаа эхнэр авбал ач гуч үр сад нь ортоом нэр авна гээд бас “Монгол ялсан”-ны фенүүдээс айгаад гээд дэвжээ нээхгүй л байсан гэх мэт хачин хачин зүйл шөнөжин бодлоо би…Даваажаргалаа л харамлаад…

Иргэншил бол алга дарам цаас огт биш шүү. Тэгж андуурч, тэнэгтүүлж, мангартуулж буйн цаад утга, цаад эзэд!!! бол зөвхөн өнөөгийн ашиг харсан Монголын дайсан шүү. Эх орон, цэвэр монгол, цэвэр монгол цус энэ тэр хамгийн чангаар хоосон хашгирдаг нөхдүүд бодит байдалд ашиг л олж байвал яг орилсныхоо эсрэг үйлдлийг хийсэн, хийж байгаа, хийхээс буцахгүй 2 нүүртэн байдаг юм шд.

Тэдний жинхэнэ бодол: “Хаана ашиг бна тэнд эх орон байдаг”
Хуучны нэгэн сударт ийм нэгэн үг буй аж..
Цөвүүн цаг ирэхэд:
Өнгө мөнгө хоёр хавчиж хууль үгүй болно
Хавар намар хоёр хавчиж зун үгүй болно.
Хурц сийрэг хэлтнээ
Сэцэн мэргэнд тооцох.
Аль хилэнцэт муу хүнийг
Баатар мэт өргөмжлөн дээдлэх
Номтой явсан хүн
Нохойноос ч дорд үзэгдэх..

Genghis Khan (Chinggis Khaan) пэйж хуудас 
2017.11.11 Г.Арслан

 

Сумогийн дэвжээнээс хямдхан МИНИЙ ЭХ ОРОН

Сумо. Энэ үгийг мэддэг болоод монголчууд 25 жил болжээ. Яг энэ түүхэн цаг үеийг монголчуудын нүд чихэнд амилуулж “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн зочноор Далай даян, дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбатын хүү Даваажаргалыг урьжээ. Тэр үнэхээр нүдээ олсон содон гоё зочин байлаа. Нэвтрүүлэг 3 цаг 30 минутын туршид үзэгчдийг суудлаас нь босгож суваг солиулаагүй гэдэгт итгэж байна. Түүний амьдрал, явж туулж ирсэн замнал, хувь хүний дотор мөн чанар, хүсэл эрмэлзэл, эмзэглэл, мухардал гээд хүний сэтгэл зүрхний бүхий л өнгө будгийг тус нэвтрүүлгийн багийнхан гайхалтай тодруулжээ. Омогшиж, онгирч, бахдаж, баярлаж, догдлон байж түүний хөрөг нэвтрүүлгийг үзэж дуусгав. Гэтэл энэ бүхний төгсгөлд яагаад ч юм гуниг төрж Хакуход гомдож ердөө л ийм хананд тулах гэж амжилтын оргил өөд хөлс хүчээ шавхасан юм уу, ердөө л сумогийн дэвжээний үнэ цэнэ, нэр хүнд, ёс жаяг, ил далд дарамтын төлөө эх орноо орхих хэмжээний нүүдэл хийх байсан юм уу, ердөө л иргэншлээ солиод л бүхнийг цэгцэлж байгаа юм уу хэмээн асуумаар болоод нэвтрүүлэг жаргав. “Сумо намайг хүмүүжүүлсэн” гэж та хэлэв. Тийм байх.

“Ганцхан ширхэг далбаа дэвжээн дээр гарч ирэхэд 60 мянган иен буюу 600 ам.доллар байдаг. Нэг дугтуйнд 300 ам.доллар байдаг. Үлдсэн 300 ам.долларынх нь 50-ыг нь сумогийн холбоо үйл ажиллагааныхаа зардалд авчихдаг. 250 ам.доллар нь тухайн бөхийн нэр дээр сумогийн холбоонд хадгалагддаг. Хадгалагдсан хэмжээгээрээ татвараа төлдөг. Ийм нарийн системтэй” хэмээн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал яриандаа дурсав. Сумочдын ялалтынхаа ард гар сунган авдаг боодолтой энэ мөнгө бол сумогийн үнэ цэнэ, амжилтын мялаалга. Үүгээр ч хэмжигдэхгүй үнэт зүйлийг арлын японы үндэсний бөхийн дэвжээ түүнд олгосон учраас өнөөдрийн М.Даваажаргал гэж Монгол хүүгийн ухаан бяр тэгширжээ. Ийн бодлоо ч түүнийг бүтээлцсэн япон хэв загварын үнэ цэнэ Монгол эх орных нь үнэ цэнээс үнэтэй байж боломгүй. Хакухогийн нэвтрүүлгийнхээ төгсгөлд дурдсан “японы иргэншилтэй болно” гэх яриаг сонсуут сумогийн дэвжээнээс ч хямдхан миний эх орон юмсан уу хэмээн гуниглан бодсоноо нуухгүй ээ.
Яагаад монголчууд үнэ цэнэтэй байгаагийнхаа төлөө, амжилт гаргаж хүч бяраараа цойлж байгаагийнхаа төлөө, эх орныхоо нэрээр овоглож ард түмнийхээ бахархал омогшил болж байгаагийнхаа төлөө бусдын нүдэнд илүү харагдах ёстой гэж. Яагаад Монгол хүн хувь заяагаар ч байдагсан уу, хууль журмаараа ч зохицуулагддаг уу харийн нутагт амьдарч ёс заншлыг нь мөрдөж амьдралынхаа хэсэг хугацааг зориулсныхаа төлөө тухайн орныхоо иргэн болж үлдэх шийдвэр гаргатлаа “мухардах” ёстой гэж. Хэдийгээр “иргэншил бол цаасан дээр л бичигдэх зүйл. Зүрх сэтгэл нь монголынх шүү дээ” гэх хүмүүс байгаа ч уучлаарай, тиймхэн бодлоор хязгаарлагдаж бүтэн үлддэг баялаг гэж хаана ч байдаггүй шүү гэмээр санагдана.
Тэгвэл иргэншлээ солих тухай ам нээсэн жишээ ганц Хакухо биш юм. Урвуулах гэсэн, худалдаж авах гэсэн, амьдралыг нь диваажин болгоё, манай иргэн болчих гэсэн санал манай хэд хэдэн залуу тамирчдад ирсээр л байсан шүү.

Тухайлбал, бөмбөрцгийн хамгийн баян орон гэгддэг Канад, Саудын Араб, Кувейтээс Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт санал тавьж манай улсын иргэн болооч хэмээсэн байдаг. Түүнээс гадна мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, жудо бөхийн Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар, ОУХМ, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Нямхүү нарт ч ийм санал хэд хэдэн удаа ирсэн хэмээн нэг хэсэгтээ л хэвлэл мэдээллийн хэргэслээр шуугиж байлаа. Манай улсын хувьд буудлагын спортын гавьяат тамирчин Г.Мөнхбаярыгаа Германд алдчихсан бол Г.Отгонцэцэгээ Казакстаны нэрийн өмнөөс тив дэлхийн жудогийн дэвжээнээ хүч бярыг нь сорьсоор байгаа. Мөн л нэг жишээ. Монголын хүндийн өргөлтийн нүүр царай болсон М.Анхцэцэгт АНУ, Казахстан, Узбекистан, Солонгосын талаас хүсэлт ирүүлсэн байдаг. Тэр дундаа Солонгосын тал тус улсын тамирчин болох юм бол сарын 12 мянган ам.долларын цалин, гэрээний төлбөрт 500 сая вон амласан нь биднийг сандаргаж байлаа. Тиймээ энэ бол асар их хэмжээний мөнгө. Тэмцээний зардалгүй хандив гуйж нүүрээ улалзуулдаг манай тамирчдад атгаж болох л үнэ цэнэ байлаа. Сардаа л 20 гаруй сая төгрөгийн цалин аваад л төвөггүй амьдарч болно гэсэн үг. Гэтэл манай тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй залуус эргэлзэх зүйлгүйгээр ядруухан эдийн засагтай, хайр халамжаар маруухан эх орноо сонгож Монгол хүний үнэ цэнийг бидэнд ойлгуулсан. Яг эдэн шиг эх орныхоо үнэ цэнийг нэгдүгээрт тавьж болоогүй юм уу аваргаа. Нэг ч гэсэн Монгол хүн монголоороо үлдэж дэлхийн энтэй амьдарч олон олон хүчтнийг өлгийдөн авсансан бол юутай сайхан. Нэг ийм үг санаанд бууж байна. Малгай тавьбал манайх…гэж. Сумогийн дэвжээнээс хямдхан хөөрхий МИНИЙ ЭХ ОРОН.

Эх сурвалж: niigmiintoli.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549