Сэлэм эргүүлж танхайраад зогсохгүй хоёр хүн гэмтээгээд зугтжээ

access_time 2017-11-14
note Мэдээ
remove_red_eye 728

 

Энэ сарын 11-нээс 12-нд шилжих шөнө буюу өнгөрсөн ням гаригийн шөнө 01:00 цагийн үед Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, сэлэм эргүүлэн бусдын бие махбодид халдахыг завдсан хэрэг гарчээ. Энэхүү үйл явдлыг харуулсан бичлэг тус баарны үүдний камерт бичигдэн үлдсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, бичлэг дээрх сэлэм эргүүлж буй залуу НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт гэх мэдээлэл байна. Бичлэгээс харвал тэрбээр ДК дугаартай машин хөлөглөн нэгэн баарны гадаа ирсэн даруйдаа үгийн зөрүүгүй хамгаалагч нарыг зоджээ. Түүнтэй хамт хоёр машин дүүрэн залуус ирсэн байх бөгөөд баарны гадна сэлэм эргүүлж, үймээн дэгдээж, эвдэлж сүйтгэж буй нь харагдаж байна.

Энэ үйл явдал өрнөх үед баарны хамгаалагчид цагдаад дуудлага өгсөн гэх бөгөөд цагдаа нарыг ирэхээс өмнө тэд зугтжээ. Улмаар өглөө 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Ривер бич” гэх амралтын газрын үүдэнд дахин зодолдож, хоёр хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн талаар эх сурвалж мэдээлэв.

Энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэс болон Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Хоёр өөр дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн учраас тусд нь шалгана. Уг этгээдүүдийг эрэн сурвалжилж байна. Тэд мөрийтэй тоглоомоос үүдэлтэйгээр ийн маргалдсан байсан” гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549