“Борат” киноны гол дүрийн алдаршуулсан усны хувцсыг өмсөж, дурсгалын зургаа татуулах гэсэн Чехийн зургаан жуулчныг Казахстаны нийслэл Астанад саатуулжээ.

Тэд ийм хувцастайгаар тус хотын төвд байрладаг “I love Astana” бичигний өмнө дурсгалын гэрэл зураг авхуулахаар бэлдэж байсан гэнэ.

Гэвч Баасан гарагт болсон энэ явдлын үеэр тэднийг цагдаа баривчилж, танхайрсан шалтгаанаар хүн бүрийг 22,500 тэнгэгээр ($68) торгож явуулсан тухай Казахстаны мэдээллийн informburo.kz сайтад мэдээлсэн байна.

2006 онд дэлгэцэнд гарсан “Борат” киног Казахстаны нэр хүндийг гутаасан бүтээл гэж олон казах хүн үздэг юм.

Эх сурвалж: The Guardian