Амжилттай яваа хүмүүсийн гол түлхүүр бол – цагаа зөв хуваарилж чаддагт оршино.

Яагаад зарим хүмүүс дэлхийг өөрчлөх хэмжээний алдартай удирдагч, бизнесмэн болж чадаад байгаа, харин зарим нь хөдөлмөрлөөд байгаа ч гэсэн байрнаасаа хөдөлж чадахгүй байна вэ? Үүнд тодорхой шалтгаанууд нөлөөлнө.

Амжилттай бизнесменүүд ирээдүйд амжилтад хүрэхэд нөлөөлөх боловсрол, санаачилга, шийдвэр, эрч хүчинд цаг заваа хөрөнгө оруулахыг хичээдэг. Эхлээд таны амжилт мэдрэгдэхгүй, харин удаан хугацааны хөрөнгө оруулалтын үр дүнд тэд алсын өндөрт гарсан байх ажээ.

Цаг хугацаанд хөрөнгө оруулалт хийх нь сайн ашиг авчирдаг. Цагийг хэрхэн өнгөрүүлж байгаагаар ажлын үр дүнг доорх хүснэгтээр харууллаа.

 

Жишээ нь, Уоррен Баффет хэдэн мянган хүнтэй том компани эзэмшдэг ч гэсэн ажилдаа олон цаг зарцуулдаггүй. Түүний хэлснээр, ажлын цагийн 80 хувийг унших, бодоход зарцуулдаг гэжээ. Үүнд зарцуулсан цаг түүнд шинэ мэдлэг авчирдаг, энэ нь бизнесээ цаашид амжилттай явуулах, чухал шийдвэр гаргахад нөлөөлдөг гэж хэлжээ.

Мэдлэг боловсролд хийсэн хөрөнгө оруулалт хамгийн өндөр ашиг авчирдаг.

Бенжамин Франклин, улс төрч, зохион бүтээгч, зохиолч

Амжилттай хүмүүс сайн дадал зуршил ихтэй байдаг, үүнээс нь суралцах хэрэгтэй. Цагаа зөв төлөвлөхөд туслах зарим нэг зөвлөгөөг хүргэе. Та илүү үр өгөөжтэй ажиллахад тус болно гэж найдаж байна.

1. Тэмдэглэл хөтөл Олон амжилттай хүмүүс өдрийн тэмдэглэл хөтөлдөг, шууд утгаар нь ч хүлээж авах шаардлагагүй.

Жишээ нь, Бенжамин Франклин өглөө болгон өөрөөсөө ингэж асуудаг байжээ: “Өнөөдөр ямар сайн зүйл хийж эхлэх вэ?” Харин орой нь “Би өнөөдөр ямар сайн зүйл хийсэн бэ?” гэж өдрийг дуусгана. Стив Жобс ч гэсэн толины өмнө зогсоод дараах зүйлийг сонирхдог байжээ: “Хэрвээ өнөөдөр миний амьдралын хамгийн сүүлчийн өдөр байсан бол хамгаас түрүүнд би юу хийх вэ?”

Эдийн засагч, менежментийн зөвлөх Питер Друкер асуудал шийдвэрлэхдээ хүлээж буй үр дүнг цаасан дээр буулгадаг байжээ. Хэдэн сарын дараа төсөөлж байсан болон бодит үр дүнг харьцуулж харна. Харин Опра Уинфри өдөр болгон талархлын үгээр тэмдэглэлээ эхлүүлнэ, амьдралд талархаж байгаа 5 зүйлийг бичдэг байна.

Альберт Эйнштейн 80 000 гаруй хуудас тэмдэглэл үлдээсэн. АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Жон Адамс насан туршдаа өдрийн тэмдэглэл хөтөлсөн нь нийт 50 дэвтэр болжээ.

Өөрийн бодол, төлөвлөгөө, амьдралын үйл явдал зэргийг тэмдэглэж үлдээснээр илүү анхааралтай болж зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг байна.

2. Нойронд цаг гаргаж байгаарай “Өдөрт нэг эсвэл хагас цаг унтахад шөнийн найман цагийн нойр шиг нөлөө үзүүлж болно” гэж нойр судлаач Сара Медник үзэж байна. Өглөөгүүр сурдаг хүмүүс өдөр нь нэг цаг унтаж чадвал орой шалгалтаа 30% илүү үр дүнтэйгээр өгч чадаж байгааг судалгаагаар тогтоожээ.

Энэ дэглэмийг Альберт Эйнштейн, Томас Эдисон, Уинстон Черчилль, Жон Кеннеди, Рональд Рейган, Жон Рокфеллер зэрэг алдартнууд баримталдаг байжээ. Жишээ нь, Леонардо да Винчи 10 минутаар тасалж дуг хийж амардаг байсан бол Наполеон тулааны өмнө дуг хийхийг эрхэмлэнэ. Алдартай жүжигчин Арнольд Шварцнеггер өдөр болгон өөртөө нойрсох цаг гаргадаг нэгэн.

Орчин үеийн шинжлэх ухаан энэ дэглэмийг эрүүл мэндэд тустай гэж үзэж байна. Зөвхөн бүтээмж талаасаа ч бус мөн шинэ санаа төрөхөд ч нөлөөлнө гэж үзэх ажээ.

Тиймдээ ч Сальвадор Дали болон Эдгар Аллан нар нойр, сэргэгийн завсар байх гипнагогийг ашигладаг байв.

3. Өдөрт дор хаяж 15 минут явган алхаж бай

Амжилттай хүмүүс өдрийн хуваарьтаа спортыг заавал оруулна. Аялал зугаалга ч үүнд хамаарна.

Чарьлз Дарвин өдөрт 2 удаа заавал зугаална: үдээс өмнө бас 16 цагт. Бетховен өдрийн хоолны дараа удаан цагаар зугаалдаг байв, зүгээр ч зугаалахгүй биедээ нотны цаас, харандаа өвөртөлж явна. Чарльз Диккенс өдөрт хурдан алхаагаар 10 км туулна. Стив Жобс чухал уулзалт, ярианы өмнө явган алхдаг байжээ.

Зугаалж явахад гарсан санаа үнэтэй байдаг юм.

Фридрих Ницше, алдартай гүн ухаантан

Удаан хугацаагаар зугаалдаг алдартнуудаас дурдвал – Аристотель, Махатма Ганди, Жек Дорси, Тори Бёрч, Говард Шульц, Оливер Сакс болон Уинстон Черчилль.

Та ч бас өөрийн дадал зуршил болгох ёстой. Зугаалга нь сэтгэл, тархи толгой сэргээнэ, уран бүтээл, ажлын чадвар нэмнэ, нас уртасгана. 12 жил үргэлжилсэн судалгаанаас харахад, өдөрт 15 минут алхдаг 65-аас дээш насныхны нас баралт 22%-иар бага байжээ.

4. Их унш

Амьдралын түвшнээс үл хамааран хүн бүхэнд ямар нэгэн унших боломж байдаг. Энэ дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтсийн хувьд унших гэдэг аливаа мэдлэгийн том эх сурвалж гэж үздэг. Энэ бол хэмнэлттэй гэхдээ мэдлэгийн далайд умбах сайхан боломж.

Уинстон Черчилль өдөрт хэдэн ч цагаар хамаагүй намтар, түүх, гүн ухаан, эдийн засгийн ном уншдаг байжээ. Теодор Рузвельт өдөрт нэг ном уншина, ажил ихтэй үедээ чөлөөт цаг гарахаар хоёр, гурваар нь уншдаг байжээ.

Марк Кьюбан өдөрт гурваас илүү цаг ном уншина. Тэрбумтан Дэвид Рубенштейн долоо хоногтоо 6 орчим ном уншдаг байжээ. Илон Маск залуудаа өдөрт хоёр ном уншдаг байсан бол Disdney-н гүйцэтгэх захирал Боб Айгер ном уншихын тулд өглөөний 4:30-д босдог дадалтай. Энэ жагсаалт цааш үргэлжилсээр л …

Ном унших нь ой санамж сайжруулах, стресс бууруулж, тавьсан зорилгодоо хүрэхэд тусалдаг байна.

5. Өөрийн сонирхолд нийцэх харилцан ярилцагч олоорой

Зохиолч Жошуа Шенкагийн үзэж байгаагаар хүнтэй харьцсанаар санаачилга төрдөг ажээ. “Сэтгэлийн хат” (Powers Of Two) гэсэн номондоо хамтын хүчээр аугаа оргилд хүрсэн хүмүүсийг дурдсан байдаг. Жишээ нь, Жон Леннон болон Пол Маккартни, Мария болон Пьер Кюри, Стив Жобс болон Стив Возняк.

Сэтгэл зүйч Даниэль Канеман болон Амо Тверски нар удаан хугацаанд цуг зугаалж байх үедээ тэдэнд Нобелийн шагнал авчирсан биеэ авч явах эдийн засгийн онолыг боловсруулжээ.

Толкин болон Льюис бие биедээ гар бичмэлээ уншуулдаг байв, даваа гаригийн орой цугтаа санал бодлоо хуваалцаж уулзана. Эрдэмтэн Фрэнсис Крик болон Жеймс Уотсон цугтаа байнга хооллож байхдаа Морис Уилкинсоны оролцоотойгоор ДНК-г нээсэн гэдэг.

Харин Теодор Рузвельт өөрийн гэсэн теннисийн өрөөтэй байсан, тэндээ гишүүдтэй цуг тоглож улс төрийн асуудал хэлэлцдэг байв.

Өөр бусад хүмүүстэй уулзахад асуудлыг өөр өнцгөөс харахад тусалдаг гэж амжилттай хүмүүс үздэг байна.

6. Туршилт хийхээс бүү ай

Бид бүгд л алдаа гаргадаг, хувь хүний зан чанар, ур чадвар үл харгалзан гаргана. Алдааг туршлага мэт хүлээн авч ирээдүйдээ ашиглах нь чухал.

Амжилт таны хийсэн туршилтын тооноос шууд хамаарна. Нэг удаагийн ялалт бол олон удаагийн оролдлогын үр дүн.

Томас Эдисонд 50 000 гаруй амжилтгүй туршилт байдаг гэдэг, эцэс сүүлд нь тэр аккумулятор гэдэг зүйлийг гаргаж чадсан. Ламп гэдэг зүйлийг гаргахын тулд 9 000 удаагийн оролдлого хийсэн. Насныхаа эцэст тэрээр 1 100 гаруй патенттай байжээ.

Туршилтыг зөвхөн практикт гаргахгүй. Жишээ нь, Эйнштейн толгойдоо ч туршилт хийнэ, энэ нь шинжлэх ухааны онол гаргахад тусалдаг гэж үздэг байв. Томас Эдисон болон Леонардо да Винчигийн өдрийн тэмдэглэлээс харахад төрөл бүрийн зураглалтай оюун ухааны туршилтууд их байжээ.

Туршилт сайн дадал зуршил суулгахад тусалдаг. Продюссер, кино зохиолч Шонда Раймс урьд өмнө өөрийг нь айдаст автуулж байсан бүх зүйлд “за” гэж хэлснээр ажлын бүтээмжээ дээшлүүлнэ гэж төсөөлсөн. Туршилтын явцад: “Жилийн турш би бүгдэд “за” гэж хэлжээ. TED төсөл дээр би нүүр бардам байлаа” гэж дурссан байна.

Гүн ухаантан, яруу найрагч Ральф Уолдо Эмерсон “Амьдрал бол эцэс төгсгөлгүй туршилт. Хэдий хэр их хэмжээний туршилт хийнэ төдий чинээ амьдрал сайжирна” гэдэг алдартай үгний эзэн.

Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд цагаа зөв зарцуулж сурах хэрэгтэй. Ирээдүйд үр өгөөж авчрах зүйлд одооноос хөрөнгө оруулж эхэлбэл амжилтад та хүрч чадна.