ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохоор болсныг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан олон нийтийн сүлжээнд мэдээллээ. Нэвтрүүлэг 11 дүгээр сарын 20-ны Даваа гарагийн 21:00 цагаас "C1" телевизээр гарах аж.

Б.Хурц. Түүнийг тагнуулын, Үндэсний аюулгүй байдлын, АТГ-ын Хурц гэдгээр нь хүн бүхэн мэднэ. Мөн Дамирангийн Энхбатыг Францаар хулгайлж авчирсанаараа ч олонд танигдсан нэгэн.

Тэрбээр ТЕГ-ын даргын үүрэгт ажлаасаа  чөлөөлөгдсөн. Хууль зүйн сайд Ц.Нямдорж  мэдээлэл хийж, ТЕГ-ын даргыг солино гэдгээ мэдэгдсэн. Мөн Б.Хурцыг "Зул бөхийнхөө өмнө жаахан л бадамлалаа" хэмээн ёожилсон. Улмаар түүнийг ТЕГ-ын даргын албан тушаалаасаа буугаад хаачих вэ гэдэг асуулт олны анхаарлыг ихэд татаж байв.

Харин түүнийг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоор болжээ.

Тэгвэл Б.Хурц гэж хэн бэ. Тэрбээр,

1999-2000 онд “Торгоны зам” компанийн төлөөлөгч

2000-2002 онд ТЕГ-ын ажилтан

2002-2004 онд Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга

2004- 2005 онд Монгол Улсаас Турк улсад суугаа ЭСЯ-ны 1 нарийн бичгийн дарга

2005-2006 онд ТЕГ-т СТГ-ын дарга

2006-2009 “МИАТ” ХК-ийн Сөүл хот дахь Ерөнхий төлөөлөгч

2009-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албаны дарга

2010.11-2011.09 ИБУИНВУ болон ХБНГУ-ад саатуулагдаж байгаад суллагдсан

2011-2014 онд АТГ-ын дэд дарга

2014 оноос хойш  ТЕГ-ын даргаар ажиллаж байв.

Б.Хурц сөрөг тагнуулд байхдаа Гаалийн ерєнхий газрын дарга асан Х.Баатарын авли­гын хэргийг илрvvлэн цагдаагийн байгуул­лагад шилжvvлж, уг ажлыг удирдсан. Тий­мээс ч авлигын хэргээр шалгах үед өө­рий­гөө хамгаалахын тулд “Х.Баатарын хэ­рэгт холбогдох цөөнгvй хvн одоо УИХ-ын танхимд сууж байгаа” гэдгийг хэлж өөрийн хамгаалалтын ханаа босгосон. Анхнаасаа ард нь олон хүн үлдсэн гэгдэж байсан Монгол Улсын хамгийн анхны бөгөөд их хэмжээний авлига авч, шүүхээр ял сонссон цор ганц хэргийн холбогдогчдийг нэрлээгүй ч дахиад өөрийг нь оролдвол нэр усаар нь зарлаж мэдэх нөхрөөс нууц авлигачид жийрхсэн байлгүй. Тэр ч утгаараа “Түшээдийн хэн нь юу хийж байсан бэ” гэдгийг хамгийн сайн мэдэх хүний нэг тэр яахын аргагүй мөн. Тиймдээ ч түүнийг зориуд Английн талд барьж өгсөн гэх таамгийг гаргах олон хүн бий.

ТЕГ-ын даргаар ажиллаж улсын төлөө үүрэг гүйцэтгэж байсан хүн Цензургүй ярьж болох уу. Түүнд улсын нууцыг дураараа дэлгэх эрх бий юу.