Найман настай хүүгийн үүдэн хоёр шүдийг ангийн багш нь цөм өшиглөжээ

access_time 2017-11-17
remove_red_eye 615

 

Төв аймагт ангийн багш нь найман настай хүүг үүдэн шүдийг нь цөм өшиглөсөн хэрэг гарсан байна. Хэргийг тодруулбал, энэ сарын 14-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрлах есөн жилийн сургалттай Шижир-Алт сургуулийн хоёрдугаар ангийн багш н.Эрдэнэцэцэг найман настай хүү Өсөхбаярыг нүүр лүү нь өшиглөн үүдэн хоёр шүдийг цөм өшиглөжээ.
Тухайн хэрэг гардаг өдөр ангийн багш нь Өсөхбаяр хүүг “Ангийнхаа хүүхэдтэй зодолдлоо” хэмээн өшиглөж, үүдэн хоёр шүдийг нь унагачихлаа гэж тайлбарлан хэлсэн байна. Харин хүүгийн ар гэрийнхэн хүүг эмнэлэгт үзүүлэхэд байгалиараа унаагүй, хатуу зүйлээр цохисны улмаас унасан гэж дүгнэсэн аж.

Энэ талаар хүүгийн аав нэгэн телевизэд утсаар мэдээлэл өгөхдөө “Манай хүү удаа дараа багш зодоод хэмээн хэлдэг байсан. Би одоохондоо цагдаагийн байгууллагад хандаагүй. Тухайн багшийг ирж уулзаад уучлалт гуйх байх гэж бодсон. Харин огтоос тоохгүй байх юм. Манай хүү хичээлдээ явдаггүй, яваад ирэхээрээ багш зодоод гэсээр ирдэг” гэжээ.

Нэгэн иргэн энэхүү хэргийн талаар цахим хуудастаа байршуулсан нь олон иргэний бухимдлыг төрүүлсэн. Тэд “Цалингаа нэмүүлэх гэж жагсаж буй багш нарыг бурхан өршөөг” хэмээн дургүйцэн бичиж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549