Энэ сарын 20, 21 ний өдрүүдэд МАН–ын их хурал хуралдаж намын дарга, намын ГЕНСЕК-ээ сонгох гэж байна. Намын гал тогоог барьж, өдөр тутмын үйл ажиллагаа, сонгуулийн штабыг удирдаж, ерөнхий менежер нь болдог, намын хувьд Ерөнхий сайд нь болох ГЕНСЕК-ээр хэн гэдэг эрхэм сонгогдох вэ? Аливаа сонгуулийн өмнө хэн нэгнийг харлуулж эвлэвэл тэр хүн сонгуульд өрсөлдөх потенциалын өрсөлдөгч юм байна гэдгийг ард түмэн мэддэг болоод удаж байна. Ингээд та бүхэнд 4 эрхмийн нэрийг танилцуулъя.

1. Б.Баярмагнай. НИТХ төлөөлөгчөөр сонгогдож байсан. СБД ийн Засаг даргаар ажиллаж байхдаа Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх, тохижуулах нэрээр 6 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан ч юм хийгээгүй, мөнгө нь салхинд хийссэн. Бизнесийн салбарт ажиллаж байгаа.

2. Улаан малгайт М.Ганбаатар эсэргүү төлөөлөгч нэрээр танигдсан нэгэн. Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх газрын даргын албан тушаалаа ГЕНСЕК-т өрсөлдөх зорилгоор өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн.

3. С.Мөнхчулуун. Сэлэм Бямбацогтын ах хэмээн сүүлийн хэдэн өдөр хэвлэлийн нүүр дүүргээд байгаа. НИТХ -ын МАН-ын бүлгийн дарга, Нийслэлийн МАН-ын дэд дарга. Сэлэмт бүжгийн шуугианы дундуур буюу уржигдархан болж өнгөрсөн НИТХ-ын чуулганаар 9 тэргүүлэгчидээ өөрчлөлт оруулахад 8 нь солигдож ганцаараа улирч үлдсэн. С.Мөнхчулууны дүү сэлэм Бямбацогтын дуулиан намжаагүй байхад дүүг нь хар тамхитай холбоотой гэх мэдээлэл нэмэгдсэн.

4. Ц.Бат-Энх Симба Батаагийн дүү. Эрдэнэт үйлдвэрийн дэд захирлаар ажиллаж байсан, казино мөрийтэй тоглоомтой нэр холбогддог. Одоо МАН–ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.