Индүү ашиглахгүйгээр хувцасныхаа үрчгэрийг хэрхэн арилгах вэ?

Индүү байхгүй үед яаж хувцсаа индүүдэх вэ? Чухал хуралд орох гэж байтал банзал үрчийж орхисон бол, эсвэл өглөө хувцсаа өмсөх гэтэл индүү шатчихсан байвал танд дараах аргууд зайлшгүй хэрэг болох нь ээ. Бид гарын доорх материалаа ашиглан яаралтай үед хувцасныхаа үрчлээсийг нүд ирмэх зуур арилгаж, өөрийгөө эвгүй байдлаас аврах бүхэл бүтэн 9 шалгарсан аргыг та бүхэнд танилцуулах гэж байгаадаа тун баяртай байна. Юмыг яаж мэдэх вэ, сураад авчихсан байхад хэрэг болохгүй гэх газаргүй шүү дээ. 

Үсний индүү

Үсний индүүгээр цамцны зах юм уу, товч хоорондын зай гэх мэт жижиг хэсгүүдийг индүүдэж болно. Индүүгээ дунд зэргийн хэмээр халаагаад хувцсандаа нааж, хэсэг байлгаарай. Гэхдээ индүүн дээр ямар нэг үс, хялгас байхгүй эсэхийг сайтар нягтлахгүй бол хувцсыг тань муухай болгож мэдэх юм.

Ус + Усан үзмийн цуу

Усан үзмийн цуу болон усыг 1:3 харьцаатайгаар шүршигчинд хийгээд сэгсэрч холино. Ингээд л та хувцасны үрчлээс  арилгагчтай болчихлоо шүү дээ. 

Данхны уур

Данхтай усаа буцалгана. Харин ууранд нь үрчийсэн хувцсаа 20 см орчмын зайд бариарай.

Үсний сэнс

Ердийн үсний сэнсээр хувцасны хуниасыг тэгшилж болдог ажээ. Сэнсээ хамгийн өндөр хэм хүртэл нь халаагаад үрчийсэн хувцас руугаа үлээлгээрэй. 

Шүршүүрийн уур

Халуун ус гоожуулж, ууранд нь хувцсаа аль болох ойртуулаарай. Гэхдээ хувцас руугаа ус үсэргэж болохгүй гэдгийг мартаж болохгүй юм. Ингээд хаалга, цонхоо сайтар битүүлээд хэдэн минут хүлээвэл хувцасны үрчлээс арилдаг ажээ. 

Нойтон алчуур

Үрчийсэн хувцсаа ширээн дээр ч юм уу, өөр ямар нэг хавтгай гадаргуутай зүйл дээр тавина. Үрчийсэн хэсэг дээр нь нойтон алчуур тавиад гараараа чанга дарж, дараа нь хувцсаа хатаагаарай. 

Угаалгын машин

Угаалгын машины хатаах горим даавуу болон нейлонон хувцасны үрчлээсийг арилгадаг. Үүний тулд ердөө 15 минут л хангалттай. Хэрэв үрчлээс нь том хэмжээтэй бол угаалгын машин дотор ямар нэг нойтон жижгэвтэр хувцас хийж орхиорой. 

Хоолны сав

Хоолны саванд ус буцалгаад асгана. Харин ёроол нь хувцас индүүдэж толигор болгоход хангалттай халуун байх хэрэгтэй. Яг л индүүгээр индүүдэж байгаатай адилаар хувцсаа хоолны саваар индүүдээрэй. 

Мөс

Угаалгын машинаа хатаах горим дээр тохируулна. 5 хүртэлх тооны үрчгэр хувцсаа хийгээд 2-3 ширхэг мөс нэмээрэй. 10 минутын дараа хувцас тань индүүдсэн юм шиг л толийсон байх болно. Учир нь мөс ууршиж, үрчлээсийг арилгадаг ажээ.

Ж.ЭРДЭНЭ 2017-01-11 Зөвлөгөө 1505